Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Алсын хараа: Нутгийн өөрийн удирдлагын тэргүүлэх байгууллага болох
Зураг
МЭДЭЭ Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2017.06.05
1168

Тэргүүлэгчдийн X хуралдаан боллоо

    Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн X хуралдаанаар дараах 7 асуудлыг хэлэлцэж 5 тогтоол батлан гаргалаа. 2017 оны орон нутгийн өмчийн байрны түрээсийн орлогын төлөвлөгөө батлах тухай асуудлыг дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр хойшлуулан, Ерөнхий боловсролын сургуулиудын бүтэц, хэв шинжийг оновчтой болгох тухай асуудалтай танилцсан байна.
1.    Баяр наадмын хороо байгуулах
2.    Баяр наадмын зардлын жагсаалт батлах тухай
3.    2017 оны орон нутгийн өмчийн байрны түрээсийн орлогын төлөвлөгөө батлах тухай
4.    Зөвшөөрөл олгох, үйл ажиллагаа зогсоох тухай
5.    Ерөнхий боловсролын сургуулиудын бүтэц, хэв шинжийг оновчтой болгох тухай
6.    Хүүхдийн номын ордон байгуулах тухай
7.    Шагналд тодорхойлох тухай

Баяр наадмын хороон даргаар А.Түвшинжаргал ажиллана

   Монголын тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын  96 жил-Үндэсний их баяр,  аймгийн баяр наадмыг зохион байгуулах хорооны даргаар А.Түвшинжаргал, орлогч даргаар Д.Соёлчхүү, Д.Эрдэнэцогт нар, нарийн бичгийн даргаар Г.Батсуурь хурандаа нар ажиллах юм байна. Аймгийн баяр наадмын хорооны бүрэлдэхүүнд аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нар, сумдын Засаг дарга нар, цэргийн ангиудын захирагч нар, Цагдаа, Онцгой байдлын газрын дарга, газар агентлагийн дарга нар багтжээ.
   Аймгийн баяр наадмыг зохион байгуулах зардлыг 115 сая 200 мянган төгрөг байхаар баталж тогтоол гаргажээ.

Сүмийн нэр өөрчлөгдлөө

    Орон даяар 15 салбартай “Есүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм”-ийн Баян-Өндөр суманд 2002 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа салбар сүмийн нэрийг өөрчлүүлэх хүсэлтээ ирүүлсний дагуу “Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Эрдэнэт цуглаан” болгож өөрчиллөө.
Мөн сүм хийдийн үйл ажиллагааг түр зогсоох хүсэлт ирүүлсэн “Христийн ялалт” сүмийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэж тогтоол баталлаа.

Эрдэм ахлах сургууль 13 дугаар бүрэн дунд сургууль болно

    Орхон аймагт 2001-2002 оны хичээлийн жилээс сургуулиуд цогцолборын бүтцээр хичээллэх болсон. Эрдэнэт цогцолбор 1,8,9,12 гэсэн 4 хичээлийн байртай байсан бол одоо 8-р сургууль Лаборатори 8, 9-р сургуулийн байр “Дэгдээхэй” цэцэрлэгийн зориулалтаар ашиглагдаж байгаа. Мөн Наран цогцолбор сургуулиас 2009 онд 17-р сургууль бие дааснаар хичээлийн 2 байртай болсон. Баян-Өндөр цогцолбор сургууль нь 4, 6, 10 гэсэн 3 сургуультай байж байгаад 10-р сургуулийн байр “Бялзуухай” цэцэрлэг болсноор хичээлийн 2 байртай болсон. Орхон цогцолбор сургууль 5,13,16 хичээлийн 3 байртай байсан боловч 13-р сургууль бие даасан Эрдэм ахлах сургуултай болсон. Энэ мэт цаг үеийн зайлшгүй шаардлагаар цогцолбор сургуулиудын нэршил, бүтцийг оновчтой болгох асуудал зүй ёсоор тавигдаж байна.
   Эдгээр цогцолбор сургуулиудыг цаашид 1, 3, 4, 5, 16 дугаар бүрэн дунд сургуулиуд болгож бүтцийн өөрчлөлт хийх санал орууллаа. 

    Сүүлийн 3 жил Баян-Өндөр, Орхон цогцолбор сургуулиудын 10-аас дээш ангиуд Эрдэм ахлах сургууль руу яваад 9 хүртэлх ангиуд нь үлдэж өнөөдрийг хүртэл цогцолбор гэж нэршиж яваа нь хуулийн нэр томъёо, хэллэг, үйл ажиллагааны чиглэлийг зөрчиж байгаа юм. Эрдэм ахлах сургуулийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2017.06.25-нд дуусаж байгаа тул 13 дугаар сургууль нэршилтэй 12 жилийн сургалттай бүрэн дунд бие даасан сургууль болгох санал оруулж байна.
    Мөн 15 дугаар сургуулийн бага бүлэг 3 ээлжээр хичээллэх нөхцөл үүссэнтэй холбогдуулж цэцэрлэгийн анги хичээллэж байгаа 4 танхимыг нь чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ.  2016-2017 оны хичээлийн жилд 23 дугаар цэцэрлэгийн бэлтгэл 3 бүлэг тус сургуулийн 1 давхарын 4 танхимд үйл ажиллагаа явуулж байна. Тус сургуулийн хүсэлт, МХГ-ын дүгнэлт болон үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж 23 дугаар цэцэрлэгийн 3 бүлгийг татаж, 15 дугаар сургуулийн бага бүлгийг 2 ээлжээр хичээллэх боломжоор хангах нь тохиромжтой гэж үзлээ.  2017-2018 оны хичээлийн жилд 23 дугаар цэцэрлэгийн анги дүүргэлттэй холбоотойгоор 3 бэлтгэл бүлгийг гэр цэцэрлэгээр шийдэх боломжтой юм байна.
    БСУГ-ын дарга Ж.Бат-Амгалан асуудлыг танилцуулж Тэргүүлэгчдийн асуултанд хариуллаа. Тэргүүлэгчдийн хурлаас цаашид анхаарах асуудлуудыг хэлэлцсэн.

Хүүхдийн номын ордон байгуулагдана

    Номын төвийн уншлагын танхимын үйлчилгээгээр аймгийн нийт хүүхдийн 10 хувийг хангаж байна. Сургуулийн сурагчдаас гадна цэцэрлэгийн насны болон 6 настай сургуульд анхлан суралцагсад гэх мэт насны онцлогт тохирсон орчинтой хүүхдийн номын сан манай аймгийн хэмжээнд чухал шаардлагатай байгааг харгалзан Дэлхийн зөн ОУБ-ын санхүүжилтийн хугацаа 2018 онд дуусах гэж байгаа тул тус байранд Хүүхдийн номын ордон байгуулах санал оруулж байна. Тус төв нь 4 уншлагын танхимтай байгуулагдаж, 18 ажилтны орон тоотойгоор 164 сая 486 мянган төгрөгний жилийн төсөвтэй байж 2018 оноос үйл ажиллагаа эхлүүлэх саналыг Тэргүүлэгчдийн хуралд танилцуулав.  Тус номын ордон байгуулагдснаар аймгийн нийт хүүхдүүдэд ном хэвлэлээр үйлчлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, ном уншингаа амрах, тоглох, уралдаан тэмцээн хийх, гэрийн даалгавраа хийх зэрэг тэдний олон талын хөгжлийг дэмжих үйл ажиллагаа явуулах таатай орчин бүрдэх юм байна.

Төрийн шагналд уламжлав

    Орхон аймгийн бүтээн байгуулалтанд олон жил үр бүтээлтэй ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан, нэр бүхий 51 иргэнийг Монгол улсын төрийн дээд шагнал одон, медалиар шагнуулахаар тодорхойлж Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтоол гаргалаа. 

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордон
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ФАКС
+976 7035 2631
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 74522, Энэ жил 74522, Энэ сар 5898, Энэ долоо хоног 1425, Өнөөдөр 293