Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Алсын хараа: Нутгийн өөрийн удирдлагын тэргүүлэх байгууллага болох
Зураг
МЭДЭЭ Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2017.05.05
767

"Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөр нээлтээ хийлээ
    Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр тусгагдсан томооохон хөтөлбөрүүдийн нэг бол “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр юм. Монгол улсын 15-аас дээш насны хүн амд гепатитын В, С вирусын халдварыг эрт үед нь илрүүлж, өвчлөлтийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилготой  энэ ажилд  2017 онд 40-65, 2018 онд 15-39 насны хүн амыг хамруулахаар төлөвлөсөн байдаг. 
   Энэхүү ажил аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт мөн адил тусгагдсан бөгөөд “Эрдэнэтийн эрүүл иргэн” ТББ-тай хамтран  “Элэгний вирусгүй Эрдэнэт хот”  аяныг 2016 оны 09 дүгээр сараас эхлэн зохион байгуулж байна. Аяны хүрээнд “Элэгний вирусгүй хамт олон” тугийг байгууллагуудаар аялуулж байгаа бөгөөд одоогоор 39 байгууллага, аж ахуйн нэгжээр аялаж 2935 ажилтан, албан хаагчидад сургалт зохион байгуулан 1995 хүнд В,С вирус илрүүлэх шинжилгээ хийж, 474 иргэнд В вирусын вакцин хийсэн байна.
    “Аймгийн хүн амын дунд тулгамдаж буй асуудал болох элэгний С В вирусын шалтгаант өвчлөлийн талаар мэдээллийг ард иргэдэд өгөх, өвчлөлийг эрт илрүүлэх, эмчлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудын идэвхи санаачлагыг идэвхижүүлэх чиглэлээр нилээдгүй төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүний нэг нь “Элэгний В вирусын халдваргүй нярай” төсөл бөгөөд  орон нутгийн төсвөөс 30 сая төгрөг батлагдсан. Мөн аймгийн Засаг дарга, аймгийн ЭМГ, “Эрдэнэтийн эрүүл иргэн” ТББ-уудын хамтын ажиллагааны гэрээг үзэглэсэн байна. Бид цаашид хамтран Орхон аймгийн иргэдийг элэгний вирусгүй болгох шат дараатай үйл ажиллагаа явуулж В,С вирусын халдварыг илрүүлэх, эмчлэх, өвчлөлийг бууруулах ажлыг улам идэвхижүүлж, энэ үйлсэд улам их амжилт гаргана гэдэгт итгэж байна” гэж аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал онцоллоо. 
    Хөтөлбөрийн нээлтийн ажиллагаа А.Амарын талбайд болсон ба нээлтэнд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, аймгийн Засаг даргын орлогч нар А.Түвшинжаргал, С.Батжаргал, аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Бумансор, БОЭТ-ын дарга Б.Батсүх, “Эрдэнэтийн эрүүл иргэн” ТББ-ын тэргүүн Ц.Ариунаа, Эрүүл мэнд, нийгмийн хэлтсийн Эрүүл мэндийн даатгалын байцаагч эмч Д.Чимгээ  нар оролцож баяр хүргэлээ. 
Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордон
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ФАКС
+976 7035 2631
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 74490, Энэ жил 74490, Энэ сар 5866, Энэ долоо хоног 1393, Өнөөдөр 261