Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Алсын хараа: Нутгийн өөрийн удирдлагын тэргүүлэх байгууллага болох
Зураг
МЭДЭЭ Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2017.05.11
961

АЙМГУУДЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ТАЙЛАНД ОРХОН АЙМАГ ТАВ ДАХЬ ЖИЛДЭЭ ТЭРГҮҮЛЭВ

   Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв Азийн сантай хамтран гаргасан “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан- 2016" номонд Орхон аймаг судалгаанд тэргүүлэх эрэмбээ хадгалсаар байгааг дурьджээ.

 

   Тус төв аймгуудын алдаа дутагдлыг нь тогтоож, гарц гаргалгаа, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, зөвлөх зорилгоор 2012 оноос аймгуудын өрсөлдөх чадварын тайланг гаргаж эхэлжээ. Тайланг бизнесийн орчин, ажлын байрны хүрэлцээ, засаглалын тогтвортой байдал, дэд бүтцийн хөгжил зэрэг 180 үзүүлэлтийг харгалзан гаргадаг байна. 2016 оны тайланг Орхон аймаг 100 оноогоор тэргүүлсэн бол Өмнговь 95.09,Дархан-Уул 94:34 оноогоор удаалжээ. Харин Говь-Алтай аймаг 47.30 оноогоор сүүлийн байрт орсон байна. Тайлан гаргаж эхэлснээс хойш Орхон аймаг тав дахь жилдээ тэргүүлж байгаа юм. 2012 онд Дундговь аймаг 27 оноо авч сүүлийн байранд эрэмблэгдэж байсан бол өнгөрсөн жил 47.82 оноо авч, нэг байр дээшилжээ. 2015 оны тайланд 59.1 оноо авч байсан Баян-Өлгий аймаг уг тайланг амжилттай ашиглаж, засаглал, бизнес болон дэд бүтцийн үзүүлэлтээ дээшлүүлэх бодлого барьж ажилласнаар 71.1 хүртэл өссөн байна.Судалгааны зорилго нь дүүргүүдийг өрсөлдүүлэхдээ биш харин хөгжлийн ялгаа хэр их байна, өрсөлдөх чадварын өнөөгийн түвшин ямар байна, давуу болон сул тал нь юу вэ гэдгийг гаргаж ирэхэд чиглэсэн хэмээн Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Ерөнхий захирал Б.Лакшми хэллээ.

Аймгийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн алба

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордон
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ФАКС
+976 7035 2631
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 74479, Энэ жил 74479, Энэ сар 5855, Энэ долоо хоног 1382, Өнөөдөр 250