СТРАТЕГИ ЗОРИЛГО, ЗОРИЛТ
ЗОРИЛГО 1: Нутгийн удирдлагын хөгжлийн бодлого, хэрэгжилтийг удирдлага зохицуулалтаар хангаж, удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавих, хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх тогтолцоог бэхжүүлэх, бодлогын үр нөлөөнд хяналт шинжилгээ, үнэлгээг хийж, хяналт шинжилгээний үр дүнг үндэслэн шийдвэрийг боловсронгуй болгож хэвшүүлнэ.
Зорилт 1.1:Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнд үнэлэлт, дүгнэлт өгнө.
Зорилт 1.2:Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхэд хянан шалгах үйл ажиллагааг хэвшүүлж, үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ өгөх ажлыг тогтмолжуулна.
Зорилт 1.3: Нутаг дэвсгэрийн иргэдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тэгш хангана.
ЗОРИЛГО 2: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хуулиар олгогдсон эрх, үүргийн дагуу аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх бодлого чиглэлийг бие даан зүй зохистой тодорхойлон шийдвэрлэж, орон нутгийн өмчийн эзэмшилт, ашиглалт, хадгалалт хамгаалалт, үр ашгийг дээшлүүлэх, орон нутгийн төсвийн бие даасан байдлыг нэмэгдүүлнэ.
Зорилт 2.1: Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн урт, дунд, богино хугацааны үндсэн чиглэл, бодлого, төлөвлөлтийг хууль тогтоомжийн хүрээнд зүй зохистой тодорхойлж, нутаг дэвсгэрийн цаг үеийн тулгамдсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэнэ.
Зорилт 2.2: Хууль тогтоомж, Улсын Их Хурлын бусад шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрүүдийг сурталчлан таниулах, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулна.
Зорилт 2.3: Аймгийн өмчийн ашиглалт, эзэмшилт, захиран зарцуулалт, түүнд тавих хяналтыг сайжруулна.
ЗОРИЛГО 3: Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлнэ.
Зорилт 3.1: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан, Хурлын Зөвлөл болон Хөгжлийн хороодын хуралдаанаар нийтийн эрх ашигт нийцсэн оновчтой шийдвэрийг гаргахаар хэлэлцүүлэх асуудлуудын судалгааг тогтмол хийж, шаардлага хангасан эсэхэд дүгнэлт гаргах, хуралдааны бэлтгэл зохион байгуулалтыг хангах, Хурлын дэргэдэх Зөвлөлүүдийн үйл ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар хангах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулна. Зорилт 3.2: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг олон нийтэд хүртээмжтэй мэдээлэх, сурталчлан таниулахад цахим технологи, дэвшилтэд арга хэрэгсэл ашиглана.
Зорилт 3.3: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гадаад харилцаа, бүс нутгийн болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
Зорилт 3.4: Олон нийтийн үүсэл санаачилгыг дэмжих, аливаа шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ.
Зорилт 3.5: Олон улсын стандартын шаардлагад нийцсэн чадварлаг, бүтээмжит ажлын албыг бэхжүүлнэ.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Хурлын Бодлогын хэрэгжилт, хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн Энхбуянт АРИУНБИЛЭГ
Холбогдох утас: 70350494, 99357158
Өрөөний дугаар: 315 тоот
email: Ariunbileg.E@itkh.orkhon.gov.mn
Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!
Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх, ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе!
ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ, ХӨГЖЛИЙН ИЛГЭЭЛТ 50
Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат
Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!
ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER
Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat