Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Алсын хараа: Нутгийн өөрийн удирдлагын тэргүүлэх байгууллага болох
Зураг
МЭДЭЭ Мэдээ, мэдээлэл Нэрэмжит аяны мэдээ
2017.11.04
1075

Аймгийн ИТХ-ын нэрэмжит ажил “Ногоон хөгжил-Тогтвортой хөгжил” 10 дугаар сарын аяны тайлан

   Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Хуваарь батлах тухай” 124 дүгээр тогтоолийн дагуу 10 дугаар сард Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хорооны нэрэмжит “Ногоон хөгжил-Тогтвортой хөгжил” сэдвээр аян зарласан. Ажлын албанаас удирдамж, хуваарь, шилжин явах тугийн бэлтгэж Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагваар баталгаажуулан, аяны бэлтгэл ажлыг хангалаа.
  “Ногоон хөгжил-Тогтвортой хөгжил” сарын аянд Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн газар, Баян-Өндөр сумын ЗДТГ, Жаргалант сумын ЗДТГ, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс гэсэн байгууллагуудад туг дэвтэр нэг сарын хүрээнд аялсан байна.

 Аяны нээлт

   “Ногоон хөгжил-Тогтвортой хөгжил” сарын аяны нээлтийг 10 сарын 04-ны өдөр Нутгийн удирдлагын ордны Иргэний танхимд нээлтээ эхэллээ. Нээлтийн арга хэмжээг ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва үг хэлж, ИТХ-ын Тэргүүлэгч И.Баасанжав, Д.Бүүвэйбаатар, Байгаль орчин, хөдөө аж ахуйн хорооны гишүүд аяны удирдамж хуваарийг танилцууллаа. Аянд оролцогч байгууллагуудын удирдлага болох Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга С.Жаргалсайхан, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Бат-Өлзий, Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн газрын дарга Х.Оюун-Эрдэнэ,  Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт, Жаргалант сумын Засаг дарга Б.Зоригтбаяр, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн н.Батзаяа нарт нарт шилжин явах туг дэвтрийг аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, ИТХ-ын Тэргүүлэгч И.Баасанжав, Д.Бүүвэйбаатар нар гардуулж аяныг албан ёсоор эхлүүлсэн юм. Энэхүү аяны зорилго нь аймгийн нийт иргэд, ААНБ-ийг байгаль орчин, ногоон хөгжилд уриалж байгаль орчны хууль дүрэм сурталчилж, сургалт мэдээллээр хангахад оршино. Аянд оролцож байгаа байгууллагууд “Ногоон хөгжил-тогтвортой хөгжил” аяны хүрээнд тодорхой ажил санаачлан, төлөвлөгөө гаргаж оролцсон байна.
 

 “Ногоон хөгжил-тогтвортой хөгжлийн үндэс” уриан дор зохион байгуулах ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын байгууллагуудын намрын нээлттэй хаалганы өдөрлөгийг А.Амарын талбайд 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулж ажиллалаа. Энд: Байгаль орчин аяал жуулчлалын газар, Ус цаг уур орчны шинжилгээний газар, Сум дундын ойн анги, Сэлэнгэ голын сав газрын захиргаа зэрэг байгууллагууд хамтран өөрсдийн байгууллагын үйл ажиллагаа болон хийж гүйцэтгэж буй ажлууд, иргэдэд үзүүлж буй үйлчилгээнийхээ талаар болон Ногоон хөгжил-Тогтвортой хөгжлийн талаарх мэдээ, мэдээллийг өгч ажиллалаа.
   Мөн нээлттэй хаалганы өдөрлөгөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийг дагуу мод бут сөөгний тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг А.Амарын талбайд зохион явууллаа. Үзэсгэлэн худалдаагаар мод үржүүлгийн үйл ажиллагаа яву
улдаг 2 ААНБ, 7 иргэн оролцож 9 төрлийн 972 ширхэг бут сөөг зарж борлуулсан байна.


   Аймгийн хэмжээнд бүх нийтээр мод тарих намрын өдрөөр 1214 иргэн, 74 аж ахуй нэгж байгууллагын оролцоотойгоор 12,355 мод бут сөөгийг тарьснаас 3086 мод, 9269 бут сөөгийг тарьж, намрын цэнэг усалгааг хийж гүйцэтгэлээ. Үүнээс Баян-Өндөр суманд  8820 ширхэг, Жаргалант суманд 3535 ширхэг мод бут сөөг тарьж ургууллаа.


Тус аяны хүрээнд Жаргалант сумын ойн санг гэрээгээр эзэмшиж байгаа  нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт заавар, зөвлөмж өгөх ажлын хүрээнд Жаргалант сумын ИТХ-ын ажлын албатай хамтран ажиллалаа.
Жаргалант суманд дараах нөхөрлөлүүд үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:
1.    Шувуут нөхөрлөл-Ахлагч С.Балжинням
2.    Залаат нөхөрлөл- Ахлагч Д.Наран
3.    Ногоон-Уул нөхөрлөл-Ахлагч Д.Батмөнх
4.    Мөнх булаг нөхөрлөл-Ахлагч Д.Батдэлгэр
5.    Табилин нөхөрлөл-Ахлагч Д.Балжинням
6.    Урт нуур нөхөрлөл-Ахлагч Д.Батчулуун
7.    Элсэн нуур нөхөрлөл-Ахлагч Т.Цэрэнсүрэн
8.    Баруун хайрхан нөхөрлөл-Ахлагч Б.Ганчимэг
9.    Зүүн булаг нөхөрлөл-Ахлагч Н.Лхамаа нартай уулзаж хий буй ажилтай нь танилцлаа.  

  Дээрх нөхөрлөлүүдэд Ойн тухай хууль, Хог хаягдлын тухай хуулийн эмхтгэл тарааж сурталчилгаа хийн ажилласан болно.
 

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордон
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ФАКС
+976 7035 2631
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 59298, Энэ жил 59298, Энэ сар 2713, Энэ долоо хоног 2493, Өнөөдөр 323