Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Алсын хараа: Нутгийн өөрийн удирдлагын тэргүүлэх байгууллага болох
Зураг
2018.12.07
1365

МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

 ОРХОН АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ДЭС БОЛОН ТУСЛАХ ТҮШМЭЛИЙН АНГИЛЛЫН  ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТООНД ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго

  Орхон аймгийн  нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.

  Шалгалтанд бүртгүүлэх иргэд  “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-тай заавал танилцсан байна.

Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал

  Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан энэ албан тушаалд ажиллахыг хүссэн  Орхон  аймагт оршин суугчийн бүртгэлтэй  / Төрийн албаны зөвлөлөөс өгсөн үүрэг чиглэлийн дагуу/ иргэдийг бүртгэнэ.

 Захиалгын дагуу зарласан төрийн албаны мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдийг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газарт 2018 оны 12  дугаар сарын 21-ний өдөр  09:00-12:30, 14:00-17:30 цагийн хооронд бүртгэнэ.

  Шалгалтад бүртгүүлсэн иргэдэд зориулсан шалгалтын дэг журам, зохион байгуулалт, суудлын хуваарь, цахим шалгалтын зарчим, цагийн хуваарь зэрэг сэдвээр  2018  оны 12  дугаар сарын 23-ны 17.00 цагт тус аймгийн Засаг даргын Тамгын газарт семинар  зааварчилга өгнө.

Гурав.Бүртгүүлэх иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

1.  Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт №1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);

2.  Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом /-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;

3.  Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;

4.  Иргэний үнэмлэх, хуулбарын хамт;

5.  “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;

6.  Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт

7. Шалгалтын үйлчилгээний төлбөр 6000 төгрөг

8. Цэргийн үүрэгтний үнэмлэх  / 1990 оны 05 сарын 09 өдрөөс хойш төрсөн  иргэд  Цэргийн алба хаасан тухай тэмдэглэгээ хийлгэсэн байх шаардлагатай /

 Дөрөв. Шалгалтын хуваарь  

 2018  оны 12   дугаар сарын   24-ний өдрийн 09.00 цагт шалгалтыг дараах  байдлаар зохион байгуулна.

1.    Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт /Цахимаар авна/

2.    Ур чадварын түвшин тогтоох шалгалт /Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө, мөн цахимаар авна

3.    Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалт /Ур чадварын түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө, ярилцлага хийнэ/

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэд Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ. Гар утас, ном, гарын авлага зэрэг эд зүйлс авч орох зэргээр шалгалтын журам зөрчихгүй байх .

Тав. Мэдээлэл лавлагаа

Мэргэшлийн шалгалттай холбоотой асуудлаар тус аймгийн Засаг даргын Тамгын газрын  70359194, 70350778 дугаарын утсаар   мэдээлэл авч болно

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТОО БОЛОН АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГЫГ ЭНД ДАРЖ ХАРНА УУ. 

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордон
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ФАКС
+976 7035 2631
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 59391, Энэ жил 59391, Энэ сар 2806, Энэ долоо хоног 2586, Өнөөдөр 416