Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Алсын хараа: Нутгийн өөрийн удирдлагын тэргүүлэх байгууллага болох
Зураг
МЭДЭЭ Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2024.04.18
130

Аймгийн Засаг даргад М.Түмэнжаргалын нэрийг дэвшүүллээ

               Орхон аймгийн ИТХ-ын ээлжит бус 15 дугаар хуралдаанаар аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Аймгийн Засаг даргад аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгээс аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргалын нэрийг дэвшүүлсэн бол танхимаас аймгийн ИТХ-ын Төлөөлөгч С.Ганцогт өөрийн нэрийг дэвшүүлсэн юм. Төлөөлөгчид нууцаар санал хураалтад оролцсон бөгөөд санал хураалтад оролцсон нийт төлөөлөгчдийн 62 хувийн саналаар аймгийн Засаг даргад Мишигийн Түмэнжаргалын нэрийг дэвшүүлж, Монгол улсын Ерөнхий сайдад уламжлахаар боллоо.

        Мишигийн Түмэнжаргал нь 1973 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Ам бүл 3. 

Боловсрол

  • 1980-1990 онд  Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн дунд сургууль
  • 1994-1998 онд Санхүү Эдийн Засгийн Дээд сургуулийг “Банкны эдийн засагч, санхүүч ” мэргэжлээр
  • 2009-2011 онд БНХАУ-ын Бээжин хотын Хэл соёлын дээд сургуулийг “Хятад хэл, соёл судлал” мэргэжлээр
  • 2015-2016 онд Иргэний улс төрийн боловсролын академийг Төрийн удирдлагын менежер мэргэжлээр
  • 2016-2020 онд  ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийг Төрийн захиргааны удирдлагын Магистрын зэрэгтэй төгссөн.

Ажлын туршлага 

   1997-2001 онд “Эрднэр” ХХК-ийн захирал

  • 2001-2002  онд Монгол Шуудан банкны 103 дугаар салбарын захирал
  • 2001-2009 онд Монгол Шуудан ХК-ийн Орхон аймгийн Шуудангийн газрын дарга
  • 2012 оны 5 сараас 12 сар хүртэл  Орхон аймгийн Засаг даргын зөвлөх
  • 2012-2016 онд Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч
  • 2016-2017 оны 2 сар хүртэл  Орхон аймгийн намын хорооны орон тооны Дэд дарга
  • 2016-2020 онд Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч
  • 2017-2020 онд  Эрдэнэт Хотын захирагчийн албаны дарга бөгөөд Ерөнхий менежер
  • 2020-2022 онд Орхон аймгийн Засаг даргын орлогч
  • 2020 оноос Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч
  • 2023 оны 10 сараас Орхон аймгийн Засаг даргын орлогч
  • 2023 оны 12 сараас одоог хүртэл Орхон аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм.
Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордон
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ФАКС
+976 7035 2631
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 44221, Энэ жил 44221, Энэ сар 14769, Энэ долоо хоног 3405, Өнөөдөр 209