Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Алсын хараа: Нутгийн өөрийн удирдлагын тэргүүлэх байгууллага болох
Зураг
МЭДЭЭ Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2018.09.17
1948

“Монгол улсын төлөөллийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн туршлага солилцох уулзалт боллоо

   Монгол Улсын Их Хурал, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Монгол улсын төлөөллийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төсөл”-ийг 2017-2020 онуудад хэрэгжүүлж байгаа билээ. Монгол улсын төлөөллийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслийн хүрээнд УИХ-ын Тамгын газар, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Швецарийн хөгжлийн агентлаг, Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас хамтран нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадавхижуулах, хангайн бүсийн аймгуудын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ажлын албаны албан хаагчдын ажлын туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх “Хангайн бүс-2018” уулзалт, 5 төрөлт спортын арга хэмжээг 2018 оны 09 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хужирт сумд зохион явууллаа.   

   Уг уулзалт арга хэмжээнд Архангай, Баянхонгор, Булган, Хөвсгөл, Орхон, Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга, Нарийн бичгийн дарга, Ажлын албаныхан зэрэг 100 гаруй албан хаагчдаас гадна УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга, төслийн үндэсний захирал Ц.Цолмон, судлаач Н.Лувсанжав нар оролцсон юм. 

   Нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадавхижуулах чиглэлээр зохион байгуулагдсан ажлын сайн туршлага, үр дүнгийн талаар зохион байгуулах комиссоос ирүүлсэн сэдвийн хүрээнд: 

-  “Аймгийн ИТХ-аас сумын ИТХ болон багийн ИНХ-ыг мэргэжил арга зүйгээр хангаж буй байдал” сэдвээр Архангай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга М.Батдорж, 

-  “ИТХ-ын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог ханган ажиллаж буй туршлага” сэдвээр Баянхонгор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Т.Эрдэнэбат, 

-  “Багийн ИНХ-ын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр зохион байгуулсан ажлын үр дүнгийн тухай” сэдвээр Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Батчулуун, 

-  “Хурлын байгууллагын тогтоол шийдвэрийн биелэлтийг хангуулах, хяналтын үр нөлөөг дээшлүүлэх нь” сэдвээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, 

-  “Аймгийн ИТХ-аас төрийн болон ТББ-уудтай хамтран ажилласан туршлага, үр дүнгийн тухай” сэдвээр Өвөрхангай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Т.Гончигдорж, 

-  “Аймаг, сумдын ИТХ-уудын ажлын уялдаа холбоог бэхжүүлсэн нь” сэдвээр Хөвсгөл аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Гончиг нар илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн. 

  Уулзалт хэлэлцүүлгийн үеэр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоо, эрх хэмжээ, чиг үүрэг, үйл ажиллагааны зарчим, зохион байгуулалтыг боловсронгуй болгох талаар яригдаж байлаа. Мөн Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай зэрэг нутгийн удирдлагатай холбоотой хуулиудын нэмэлт, өөрчлөлтийн талаар, нутгийн удирдлагад тулгамдаад байгаа, олон жилийн турш шийдэл нэхсэн асуудлуудыг шийдвэрлэж өгөх талаар саналууд гарч байсан юм.  

 

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордон
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ФАКС
+976 7035 2631
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 74732, Энэ жил 74732, Энэ сар 6108, Энэ долоо хоног 1635, Өнөөдөр 503