Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Алсын хараа: Нутгийн өөрийн удирдлагын тэргүүлэх байгууллага болох
Зураг
МЭДЭЭ Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2017.03.22
1337

Журмын төсөлд санал авах тухай

   Орхон аймгийн нутаг дэвсгэрт төр, сүм хийд, шашны байгууллагын харилцааг зохицуулах журмын төсөл боловсруулагдаж байгаа тул иргэн та саналаа ирүүлнэ үү.
Санал өгөх утас: 70358568
Цахим хаяг: info@itkh.orkhon.gov.mn
Мөн та Нутгийн удирдлагын ордны 315 тоот өрөөнд биечлэн ирж саналаа өгч болно.

ОРХОН АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ТӨР, СҮМ, ХИЙД, ШАШНЫ    БАЙГУУЛЛАГЫН ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ /ТӨСӨЛ/

Нэг: Нийтлэг үндэслэл
1.1.  Монгол улсын үндсэн хууль, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын үзэл санаа болон Монгол улсын төр сүм хийдийн харилцааны тухай хуулийг хэрэгжүүлж Орхон аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх шашны байгууллагад зөвшөөрөл олгох, цуцлах, хугацааг сунгах болон тухайн шашны байгууллагын  үйл ажиллаганд хяналт тавихад энэхүү журмыг дагаж мөрдөнө.
1.2.  Энэхүү журмын хамрах хүрээ нь Орхон аймгийн нутаг дэвсгэрт үйл ауиллагаа явуулж байгаа уламжлалт болон уламжлалт бус сүм, хийд, шашны байгууллагыг ойлгоно.
Хоёр: Бүрдүүлэх бичиг баримт
2.1.   Шашны байгууллагын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрөл хүссэн иргэд дараах бичиг баримтыг Монгол улсын хууль тогтоомжид нийцүүлэн бүрдүүлнэ.
2.1.1. Тухайн  сүм, хийд байгуулах шаардлага, шашны урсгал, үйл ажиллагааны онцлогийг тусгасан өргөдөл
2.1.2. Шашны байгууллага байгуулах тухай үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэр, дэлгэрэнгүй тэмдэглэл, тухайн багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоол /удирдах зөвлөлийн дарга болон гүйцэтгэх захирал, ахлагчийг сонгосон тухай/
2.1.3. Төр, сүм, хийдийн харилцааны тухай хуулийн есдүгээр зүйлийн 3 дахь заалтын шаардлагыг бүрэн хангасан дүрэмтэй байна. /Дүрэм улсын бүртгэлийн хэлтсээр баталгаажсан байна/
2.1.4. Шашны байгууллагыг үүсгэн байгуулагчид, удирдах зөвлөлийн дарга, ахлагч, гадаадын зөвлөх, номлогчийн бүртгэл, /овог, нэр, нас, хүйс, регистрийн дугаар,  боловсрол, мэргэжил, шашны ямар боловсрол хэзээ, хэрхэн эзэмшсэн тухай, эрхэлсэн ажил, сургууль, гэр бүлийн байдал, оршин суугаа газрын тодорхойлолт, харилцах утас, гадаадын иргэн болон харъяалалгүй иргэд иргэний харъяат шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын хойд бүс дэхь газрын тодорхойлолт авсан байх г.м/
2.1.5. Шашны байгууллагын үйл ажиллагаа явуулах нөхцөл, шаардлагыг хангасан байр, танхим, үл хөдлөх хөрөнгийн бичиг баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, байр танхим тогтвортой ашиглахаар байгуулсан түрээсийн болон бусад гэрээ
2.1.6. Шашны байгууллагаас шүтэн бишрэгчид, итгэгчдийн дунд зохиох ажлын гол агуулга, чиглэл, шашны зан үйлийг явуулахад шаардагдах ном, судар, бусад хэрэгслийн жагсаалт
2.1.7. Шашин, сүм, хийдийн үйл ажиллагаа явуулах хөрөнгийн эх үүсвэрийн баталгааа, санхүүжилтийн тухай танилцуулга
2.1.8.  Тухайн байгууллагын гадаад харилцааны талаарх мэдээлэл
2.1.9. Улсын бүртгэлийн хэлтсээс нэрийн баталгаажилтын хуудас /нэр давхцаагүйг гэрчилсэн/
2.1.10. Боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтын дагуу насанд хүрээгүй иргэнийг шашны байгууллагын үйл ажиллагаанд оролцуулахдаа суурь боловсрол эзэмшиж буй байдлыг тасалдуулахгүй түүнийг нотолсон баримт нотолсон баримт заавал эзэмшүүлэх, түүнийг гэрчилсэн баримт
Гурав: Зөвшөөрөл олгох

3.1. Зөвшөөрөл хүссэн МУ-ын иргэн, Гадаадын иргэн, Харъяалалгүй иргэн энэхүү журмын хоёрдугаар бүлэгт заасан баримт бичгийг бүрдүүлэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанд ирүүлнэ.
3.2. Шашин, сүм хийд байгуулах хүсэлт гаргасан иргэний бичиг баримт бүрдэл болсон эсэх, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 8 дахь заалтын дагуу тухайн нутаг дэвсгэрт уг сүм, хийд цуглаан шаардлагатай эсэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх төр, сүм, хийдийн харилцааг зохицуулах зөвлөл 14 хоногийн дотор хянан үзэж, санал дүгнэлтээ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралд хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.
3.3. Шашин, Сүм, хийд шашны байгууллагад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг 3 хүртэл жилийн хугацаагаар олгоно.
Дөрөв: Зөвшөөрлийн хугацаа сунгах
4.1. Шашин, сүм, хийдийн зөвшөөрлийн хугацааг сунгуулахад дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
4.1.1.  Хугацаа сунгахыг хүссэн албан бичиг.
4.1.2. Тухайн зөвшөөрлийн хугацаанд сүм, хийд, шашны байгууллагаас явуулсан үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, гэрчилгээний хуулбар аймгийн Татварын хэлтэс, нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт
4.2. Шашин, сүм, хийд нь зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө дээрх материалыг бүрдүүлэн Хурлын ажлын албанд ирүүлсэн байна.
4.3. Хугацаа сунгуулахаар ирүүлсэн материалыг ИТХ-ын Төр сүм хийдийн харилцааг зохицуулах зөвлөл 14 хоногийн дотор хянан үзэж, санал дүгнэлтийг гарган Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулна.
4.4. Аймгийн ИТХ-ын дэргэдэх “Төр, сүм хийдийн харилцааг зохицуулах зөвлөл”-ийн саналыг үндэслэн Тэргүүлэгчдийн Хуралдаанаар хэлэлцэж шашин, сүм, хийдийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг 3 хүртэлх жилийн хугацаагаар сунгана.
     Тав: Хяналт тавих
5.1. Зөвшөөрөл авсан сүм, хийд, шашны байгууллагын үйл ажиллагаанд аймаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон холбогдох эрх бүхий байгууллагууд хяналт тавьж ажиллана. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Ажлын алба, холбогдох эрх бүхий байгууллагын төлөөлөгчид оролцсон ажлын хэсэг жил бүр сүм, хийд, шашны байгууллагын үйл ажиллагаанд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт хийж, хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх талаар танилцуулна.
5.2. Үйл ажиллагаа явуулж байгаа сүм, хийд, шашны байгууллага нь өөрийн байгууллагын бүтэц зохион байгуулалтаа өөрчилсөн, анхны батлагдсан дүрэмдээ болон үйл ажиллагааны урсгал, чиглэлдээ өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд албан ёсоор мэдэгдэнэ.
5.3. Шашин, сүм, хийд нь лам, санваартан, пастор, ахлагчид, шүтэн бишрэгчдийн тоо, тухайн жилд хийсэн үйл ажиллагааны болон санхүүгийн дэлгэрэнгүй тайланг жилд 2 удаа  /6 дугаар сарын 10, 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор/ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд ирүүлнэ.
Зургаа: Шашин,сүм, хийдийн үйл ажиллагаанд хориглох зүйл
6.1.Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, иргэдийн зан заншил, уламжлалд харшлах болон хүмүүнлэг бус үйл ажиллагаа явуулах
6.2.Шашны үйл ажиллагааг иргэдэд хууль бусаар сурталчлах, гудамж талбайд сурталчилгааны зурагт самбар байрлуулах, иргэдийг өөртөө татах зорилгоор хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулах
6.3. Их дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагуудад шашны сургалт, цугларалт зохион байгуулах, багш нар өөрийн шүтдэг шашныг хүүхдэд шууд болон шууд бус ямар нэгэн хэлбэрээр сурталчлах
6.4. Сүм, хийдүүд дүрмээс гадуур үйл ажиллагаа явуулах, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр иргэдэд шашны зан үйлээс бусад аливаа үйлчилгээ явуулах
6.5. ЕБС, цэцэрлэгүүдийн орчинд болон иргэний ахуйн зориулалттай газарт сүм, хийд байгуулах, үйл ажиллагаа явуулах
6.6.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагын зөвшөөрөлгүйгээр тухайн нутаг дэвсгэрт шашны  чиглэлээр үйл ажиллагаа явуулах
6.7. Олон нийтийн гудамж талбай болон хувь хүн, байгууллагын албан тасалгаа, иргэний орон байранд шашны үйл ажиллагааг сурталчилсан эд зүйл болон бусад зүйл тараахыг хориглоно.
Долоо:  Шашин сүм хийдийн байгууллагын үйл ажиллагааг зогсоох
7.1. Төр, сүм, хийдийн харилцааны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү журмыг зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа сүм, хийдийн харилцааг зохицуулах зөвлөлийн саналыг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид олгосон зөвшөөрлийг хүчингүй болгоно.
7.2. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагаас шашин сүм хийдийн  байгууллагын үйл ажиллагааг зогсоосон тухай шийдвэр гармагц улсын бүртгэл, татварын хэлтэс, цагдаагийн байгууллагад албан ёсоор мэдэгдэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлах.
7.3. Шашин сүм, хийдийн тусгай зөвшөөрөл авснаас хойш 1 жилийн дотор үйл ажиллагаа явуулаагүй тохиолдолд зөвшөөрлийг цуцлах.
Найм: Журмын үйлчлэх хүрээ
8.1. Энэхүү журам нь Орхон аймагт шашны чиглэлээр  үйл ажиллагаа явуулж байгаа  шашин, сүм хийдийн нийт байгууллагад нэгэн адил үйлчилнэ.

                                             -оОо-

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн
2016 оны .... дүгээр сарын ....-ны  
өдрийн......дугаар тогтоолын  II хавсралт

              

СҮМ, ХИЙД, ШАШНЫ БАЙГУУЛЛАГЫН ДҮРМИЙН ЗАГВАР

Дүрэмд дараах зүйлүүдийг заавал тусгана.
1.  Нийтлэг үндэслэл /сүм, хийд, шашны байгууллагын нэр, хаяг, харилцах утас/
2.  Шүтэж итгэдэг номлолын үндсэн үзэл санаа
3.  Байгууллагын зорилго, үйл ажиллагааны чиглэл
4. Бүтэц зохион байгуулалт, бүрэн эрх /байгууллагын эрх барих дээд байгууллага, удирдлагын болон хяналтын тогтолцоо, тэдгээрийн эрх үүрэг, удирдлагын үйл ажиллагаатай холбогдон гарсан зөрчил маргааныг шийдвэрлэх зарчмын талаар тусгана/
5. Үйл ажиллагааны хамрах хүрээ, хэлбэр
6. Шашны байгууллагын үүсгэн байгуулагч лам, санваартны боловсролын байдал/Боловсролын байдлыг гэрчилсэн баримт бичгийг хуулбарласан байх/
7.   Шашны ном хэрэгслийн хангамжийн байдал
8.  Насанд хүрээгүй иргэн шашны үйл ажиллагаанд оролцож байгаа бол түүний зохион байгуулалтын байдал
9.   Санхүүжилтийн эх үүсвэр, хөрөнгийн хэмжээ
10.   Байгууллага татан буугдахад асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай

                                                          -оОо-

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордон
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ФАКС
+976 7035 2631
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 74527, Энэ жил 74527, Энэ сар 5903, Энэ долоо хоног 1430, Өнөөдөр 298