Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Алсын хараа: Нутгийн өөрийн удирдлагын тэргүүлэх байгууллага болох
Зураг
МЭДЭЭ Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2017.04.28
404

Тэргүүлэгчдийн 6 дугаар хуралдаанаар 13 асуудал хэлэлцлээ

   Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  хуралдаан болж, аймаг орон нутаг, цаг үеийн 13 асуудал хэлэлцэв.

   Хуралдааны эхэнд аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Л.Оюунгэрэл орон нутгийн өмчид эд хөрөнгө олж, бүртгэх, шилжүүлэх, худалдах, акталж данснаас хасах журам батлах тухай, Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам, Орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийн дуудлага худалдаа зохион байгуулах тухай журмыг танилцуулж хэлэлцүүллээ. Журмын төслүүдийг хэлэлцээд, Тэргүүлэгчдээс гаргасан саналыг тусган тогтоолыг баталлаа. 

"Хөх монгол" цогцолбор ОНӨААТҮГ-ын төлөөлөн удирдах зөвлөлийг батлав

 "Хөх монгол" цогцолбор ОНӨААТҮГ-ын төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва ажиллах ба бүрэлдэхүүнд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Эрдэнэбат, Д.Мөнхбат, Д.Дэлгэрбаяр, Д.Батбаяр, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Дашравдан, аймгийн БСУГ-ын дарга Ж.Бат-Амгалан, ОНӨГ-ын өмчийн бүртгэл, хяналт хариуцсан ахлах мэргэжэлтэн Ц.Эрдэнэчимэг, нарийн бичгийн даргаар аймгийн ИТХ-ын Хуулийн зөвлөх, хүний нөөц хариуцсан ажилтан П.Одгэрэл нар ажиллахаар болжээ.

 Ундны усны эх үүсвэр эрүүл ахуйн бүсийг тогтоов

   Манай аймагт ундны усны эх үүсвэр бүхий гүний 10 худаг байдаг. Монгол улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 7 дугаар бүлгийн 7.1.2, 17 дугаар зүйлийн 17.4, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсгийг  тус тус үндэслэн Баян-Өндөр сум, Жаргалант сумын ундны ус хангамжийн эх үүсвэрүүдийн эрүүл ахуйн бүсийг 50 метр, хамгаалах бүсийг 200 метрээс багагүй зайд байхаар шийдвэрлэв. Үүнээс гадна Эрдэнэт хотын ундны усны эх үүсвэр 7а хорооллын ойролцоо байдаг ч өнгөрсөн жилүүдэд нэлээдгүй барилга  байгууламж баригдсан байдаг.  Тиймээс энэ орчмын газрыг орон нутгийн хамгаалалтад авах асуудлыг оруулж ирэхийг холбогдох мэргэжилтнүүдэд даалгалаа.

Төрийн шагналд уламжлав

  Аймгийн эрүүл мэнд, боловсрол, гааль, хяналт, зэвсэгт хүчин, зам тээвэр, уул уурхай, хүнс хөдөө аж ахуйн салбар болон хувийн хэвшилд олон жил үр бүтээл, идэвх зүтгэл гарган ажилласан зарим хүмүүсийг Монгол Улсын цол, одон медалиар шагнуулахаар тодорхойлсон хамт олны болон дээд байгууллагын саналыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэв.

  Үүнд: "Аж үйлдвэрийн гавьяат ажилтан" цолоор 1, "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-оор 5, "Алтан гадас одон"-оор 21, "Цэргийн гавьяаны одон"-оор 1, "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар 25 хүнийг тус тус шагнуулахаар дэмжин Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжиллаа.

Нэрэмжит сарын аяны төлөвлөгөөг баталлаа

  Хуралдаанаар аймгийн ИТХ-ын нэрэмжит ажлын V сард хийгдэх ажлын төлөвлөгөөг баталлаа. Ирэх сарын ажлыг Б.Отгонбат даргатай аймгийн ИТХ-ын Төсөв, санхүүгийн хөгжлийн хороо зохион явуулах бөгөөд аймгийн ИТХ-аас Төсөв, санхүүгийн чиглэлээр батлан гаргасан тогтоол, шийдвэрийн биелэлт, хэрэгжилтийн явц байдалтай танилцах, Төсөвт байгууллагуудын 2017 онд батлагдсан төсвийн I улирлын гүйцэтгэл, хэтрэлт, хэмнэлтэд дүгнэлт хийх зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

 Багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр батлагдлаа

    “Орхон аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 9.1.4. 9.1.9-д “Багийн ажлын албаны ажиллах нөхцөлийг сайжруулан, баг хөгжүүлэх, иргэдтэйгээ ажиллах хөтөлбөртэй болгон ажиллуулна”, “Сум баг хөгжүүлэх хөтөлбөрийг орон нутгийн онцлогтой холбон гаргаж хэрэгжүүлнэ” гэсэн зорилт дэвшүүлсний дагуу “Багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийг боловсруулан өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцууллаа. 

  “Сүүлийг жилүүдэд манай аймгийн хүн ам өсч 2016 оны 4-р улирлын байдлаар аймгийн хэмжээнд суурин хүн ам 101.9 мянга, өрх 28.2 мянгад хүрсэн нь  2015 оныхоос хүн амын тоо 3.2, өрхийн тоо 0.4%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Үүнээс гадна улсын хэмжээнд засаг захиргааны 1 анхан шатны нэгжид дунджаар 554 өрх, 1985 хүн ам ноогдож байгаа бөгөөд манай аймгийн тухайд 1 багт дунджаар 1175 өрх, 4246 хүн ам ноогдож байгаа нь улсын дунджаас өрх, хүн амын 2.1 дахин их байгаа нь багийн хөгжлийг бодитой дэмжих нэг үндэслэл болж байна. Иймээс ч төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, шуурхай, чанартай болгох, багийн үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх, баг, иргэдийн хоорондын харилцааг идэвхижүүлэн, иргэдийн эрэлт хүсэлтийг шуурхай шийдвэрлэхэд уг хөтөлбөрийн зорилго оршино” гэдгийг аймгийн ЗДТГ-ын ТЗУХ дарга Ш.Ганболд хэлж байлаа.

"Багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр"-ийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар батлав.

 

 

 

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордон
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ФАКС
+976 7035 2631
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 74509, Энэ жил 74509, Энэ сар 5885, Энэ долоо хоног 1412, Өнөөдөр 280