Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Алсын хараа: Нутгийн өөрийн удирдлагын тэргүүлэх байгууллага болох
Зураг
МЭДЭЭ Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2017.01.30
1463

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа

     Өнөөдөр /2017.01.30/ Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж аймгийн эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлээр 2017 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа.  Мөн хуралдаанаар аймгийн ИТХ-ын нэрэмжит аяны 2 дугаар сарын төлөвлөгөө болон “Мэдлэгт суурилсан Эрдэнэт” хөтөлбөрийн төсвийн задаргааг баталж тогтоол гаргахаар шийдвэрлэсэн бөгөөд  ХАБЭА-ын  салбар зөвлөл Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэд хөтөлбөрийн 2013-2016 оны биелэлтийн тухай танилцуулсан юм.

                                         Аймгийн ИТХ-ын Ээлжит хуралдааныг товлов
    Тус хуралдаанаар Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацааны Ээлжит V хуралдааныг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Эрдэнэт хотод зарлан хуралдуулахаар шийдвэрлэлээ. Ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
1.Боловсролын салбарыг 2014-2016 онд хөгжүүлэх хөтөлбөрийн биелэлт, 2017-2020 онд хөгжүүлэх хөтөлбөр батлах тухай
2.Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмын хэрэгжилтийн явц байдал, цаашид авах арга хэмжээний тухай
3. “Эрдэнэтчүүд Эрдэнэтчүүддээ хайртай” дэд хөтөлбөр батлах тухай
4. Хог хаягдлын үнэ, тарифыг шинэчлэн тогтоох тухай
5. Шилжих үлдэгдлийн зарим зардлыг батлах тухай
6. Бусад

                          Төрийн дээд одон медальд 19 хүнийг уламжлахаар болов
    Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 02 дугаар хуралдаанаар аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ээс Төрийн дээд одон медальд шагнуулахаар тодорхойлогдсон 19 хүний материалыг танилцуулж, хэлэлцүүллээ. Үүнд: Гавъяат эдийн засагч цолоор-1, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан цолоор-1, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор-1, Алтан гадас одонгоор-3, Цэргийн гавъяаны одонгоор-1, Хөдөлмөрийн хүндэт медалиар-11 хүнийг тус тус шагнахаар тодорхойлсныг дэмжиж, Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар  Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газар уламжлахаар тогтлоо.

                                Эрдэнэт хот хүүхдийн найрал дууны чуулгатай болно
    Орхон аймгийг “Инновацийн хөгжлийн чиг баримжаатай хот” болгож, Монгол улсын олон улсын түвшинд өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд тэргүүлэх байр сууртай оролцох зорилготой "Мэдлэгт суурилсан Эрдэнэт" хөтөлбөр 3 дахь жилдээ хэрэгжиж байна. Энэ жил “Мэдлэгт суурилсан Эрдэнэт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2017 оны арга хэмжээний зардалд 60 сая төгрөгийг орон нутгийн сангаас гаргахаар болсон. Тэгвэл энэ зардлаар аймгийн бүтээмж иноваццын зөвлөлөөс хүүхдийн найрал дууны чуулга байгуулж үйл ажиллагааг нь тогтмолжуулах, аймгийн ИТХ-ын нэрэмжит   шагналыг бий болгож байгууллага, иргэдийг алдаршуулах, Байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх, инноваци нэвтрүүлэх, ажилтны ур чадварыг дээшлүүлэх, байгууллагын соёлын өөрчлөлт хийх чиглэлээр хэлэлцүүлэг, сургалтууд зохион байгуулах, аймгийн хэмжээнд бүтээмж инновацийн чиглэлээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн үйл ажиллагааг дэмжих зэрэг ажлыг хийхээр төлөвлөсөн байна.

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордон
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ФАКС
+976 7035 2631
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 74474, Энэ жил 74474, Энэ сар 5850, Энэ долоо хоног 1377, Өнөөдөр 245