Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Алсын хараа: Нутгийн өөрийн удирдлагын тэргүүлэх байгууллага болох
Зураг
МЭДЭЭ Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2016.11.30
453

Ц.Даваацэрэн “Эрдэнэт хотын Хүндэт иргэн” боллоо

   Орхон аймаг Эрдэнэт хотын түүхэн хөгжил, бүтээн байгуулалтад онцгой хувь нэмэр оруулсан иргэнийг шагнаж урамшуулдаг Эрдэнэт хотын эрхэм дээд шагнал болох аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Аймгийн Засаг даргын нэрэмжит “Эрдэнэт хотын Хүндэт иргэн” шагналыг гардуулах ёслолын үйл ажиллагаа аймгийн "Ёслол хүндэтгэлийн өргөө"-нд боллоо.
   Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Засаг даргын зөвлөлийн 2016 оны 11-р сарын 28-ны өдрийн хамтарсан шийдвэрээр “Эрдэнэт хотын Хүндэт иргэн” шагналаар Монгол улсын “Хорьдугаар зууны манлай бүтээн байгуулалт” уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлаар 2013 оноос өнөөдрийг хүртэл ажиллаж ирсэн, Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Техникийн ухааны доктор  Цэрэвсамбын Даваацэрэнг шагналаа.


 “Эрдэнэт хотын Хүндэт иргэн” шагналыг гардуулах үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Д. Батлут, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, ОХУ-аас Эрдэнэт хотод суугаа Ерөнхий консул Рыгзын Ракшаевич болон аймгийн удирдлагууд, Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд, холбогдох албаныхан, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд оролцсон юм.
   "Эрдэнэт үйлдвэр" ХХК болон Орхон аймгийн түүх салшгүй холбоотой.  Тэр ч утгаараа аймгийн удирдлагууд Эрдэнэт үйлдвэрийн хамт олонтой урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж Орхон аймаг Эрдэнэт хотоо хөгжүүлэх олон чухал ажил дээр хамтарч ажилласан. Зам засвар, гудамж талбайн гэрэлтүүлгийн ажлаас гадна нэгэн чухал ажил хийгдсэн нь Орхон аймгийн түүхт 40 жилийн ойг тохиолдуулан Эрдэнэт хотын орон сууцны барилгын гадна фасад будах ажил байсан юм. 
    Энэ шагналаар Эрдэнэт хотын 40 жилийн түүхэн хугацаанд 21 иргэн шагнагдаж байсан бөгөөд өнөөдөр ийнхүү 22 дахь иргэн гардаж авлаа.

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордон
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ФАКС
+976 7035 2631
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 74659, Энэ жил 74659, Энэ сар 6035, Энэ долоо хоног 1562, Өнөөдөр 430