Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Алсын хараа: Нутгийн өөрийн удирдлагын тэргүүлэх байгууллага болох
Зураг
МЭДЭЭ Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2023.09.18
133

Хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл 79 хувьтай байна

  Аймгийн ИТХ-ын ээлжит 16 дугаар хуралдаанд аймгийн хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар танилцууллаа. 

Орхон аймгийн “Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах төлөвлөгөөнд 32 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж, дундаж биелэлт 79 хувьтай байна. 

2022 оны жилийн эцсийн тооллогоор  Орхон аймагт 1350 малчин мал бүхий өрхийн 169.9 мянган толгой мал тоологдсон бөгөөд 43.8 мянган толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, 178.9 мянган толгой мал өвөлжүүлж, хаваржуулах төлөв гарчээ. 

            Аймгийн Хөдөө аж ахуйн газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний төвтэй хамтран 8 дугаар сард зуншлагын цагийн байдалтай танилцаж, бэлчээрийн ургац тогтооход нийт нутгаар хур тунадас ахиу орсон нь бэлчээрийн ургамлын ургалтад сайнаар нөлөөлжээ. Бэлчээрийн ургамлын ургацыг 7 цэгээс дээж авч тогтооход өмнөх оноос 22 хувиар өссөн  байна.

  Хөдөө аж ахйн өвөлжилтийн бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд аймгийн болон Баян-Өндөр, Жаргалант сумдын  аюулгүйн нөөцөд нийт 200 тонн өвс, 86 тонн тэжээл бэлтгэх бол малчид 9500 тонн байгалийн хадлан бэлтгэнэ. Малчдын түвшинд 9500 тн байгалийн хадлан, гар тэжээл бэлтгэх бөгөөд хадлангийн ажил бүрэн дуусаагүй байна. Мөн энэ онд аймгийн хэмжээнд 14 аж ахуйн нэгж, 297 өрхөөс нийт  үр тариа 3904 га,  малын тэжээл 287 га, тосны ургамал 821 га, төмс 140 га, хүнсний ногоо 408 га талбайд нийт 5560 га талбайд ургац хураалтын ажил хийгдэнэ. 

Энэ жил нөөцийн мах бэлтгэх арга хэмжээний хүрээнд 500 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн зөвлөмжийн дагуу нээлттэй тендер зарлаж  сонгон шалгаруулалт 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүчингүй болж, дахин тендер зарлах нь нөөцийн мах худалдаанд гарах цаг хугацааны хувьд боломжгүй болж, худалдаанд гараагүй. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 сарын 19-ний өдрийн 279 дүгээр “Хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг үндэслэн аймгийн жишсэн дундаж нийт хүн амын 2024 оны хаврын махны хэрэгцээг 90 хоногоор тооцож 926.8 тонн малын мах хэрэгцээтэйгээс үүний 30.0 хувь буюу 278 тонн гарал үүсэл нь баталгаажсан, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн эрүүл ахуй, ариун цэвэр, стандартын шаардлага хангасан махны нөөцийг бүрдүүлэхээр төлөвлөсөн.

Иймд 2023 оны төсвөөс баталсан 500.0 сая төгрөгийг 2024 оны хаврын нөөцийн мах бэлтгэх төсөвт шилжүүлэн 9 дүгээр сард багтаан үйлдвэрийн аргаар мах бэлтгэн нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллахаар болжээ.  

Хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг явц, эрчимжүүлэх чиглэлээр хийсэн ажлаа 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хурлын Зөвлөлийн хуралдаанд танилцуулахыг аймгийн ИТХ-ын 16 дугаар хуралдаанаар үүрэг болголоо.

 

 

 

 

 
           

 

 

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордон
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ФАКС
+976 7035 2631
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 59117, Энэ жил 59117, Энэ сар 2532, Энэ долоо хоног 2312, Өнөөдөр 142