Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Алсын хараа: Нутгийн өөрийн удирдлагын тэргүүлэх байгууллага болох
Зураг
МЭДЭЭ Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2021.06.30
482

Орхон аймаг, Эрдэнэт хотыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн шалгуур үзүүлэлтийг баталлаа

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ээлжит бус II хуралдаанаар  “Орхон аймаг, Эрдэнэт хотыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн найман бүлэг, 32 зорилт, 165 арга хэмжээг 106 шалгуур, 119 үзүүлэлтээр хэмжиж, хүрэх түвшинг тодорхойлохоор хэлэлцэж баталлаа.

Тодруулбал,

1.        Үндэсний нэгдмэл үнэт зүйл бүлгийн гурван зорилтыг найман шалгуур үзүүлэлтээр

2.         Эрүүл, бүтээлч, хөгжих тэмүүлэлтэй - Эрдэнэт хүн бүлгийн таван зорилтыг  29 шалгуур 31 үзүүлэлтээр

3.         Амьдралын чанар ба дундаж давхарга бүлгийн таван зорилтыг  18 шалгуур үзүүлэлтээр

4.         Эдийн засаг бүлгийн дөрвөн зорилтыг найман шалгуураар

5.         Тогтвортой засаглал - Эрдэнэт хүч бүлгийн гурван зорилтыг таван шалгуур үзүүлэлтээр

6.         Аюулгүй, амар тайван - Эрдэнэт хот бүлгийн гурван зорилтыг есөн шалгуур үзүүлэлтээр

7.         Ногоон- Эрдэнэт хот бүлгийн дөрвөн зорилтыг 14 шалгуур үзүүлэлтээр

8.         Тогтвортой хөгжил- Эрдэнэт хот зэрэг бүлгийн таван зорилтыг 17 шалгуур, 25 үзүүлэлтээр тус тус хяналт-шинжилгээ, үнэлгээг хийж хүрэх түвшинг тооцож, хэрэгжилтийн  хувийг тухай бүрт тооцоолон гаргах юм.

 

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх,  ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  цахим хуудсаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! 

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ, ХӨГЖЛИЙН ИЛГЭЭЛТ 50

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордон
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ФАКС
+976 7035 2631
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 104000, Энэ жил 104000, Энэ сар 8173, Энэ долоо хоног 1892, Өнөөдөр 62