Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Алсын хараа: Нутгийн өөрийн удирдлагын тэргүүлэх байгууллага болох
Зураг
МЭДЭЭ Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2022.03.18
237

АЙМГИЙН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ, ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛИЙН НЭРЭМЖИТ ТУГ, ДЭВТЭР АЯЛУУЛАХ АЖЛЫН УДИРДАМЖ

 ЗОРИЛГО: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд засаг захиргааны анхан шатны нэгж багуудын үүрэг хариуцлагыг дээшлүүлж, хариуцсан нутаг дэвсгэртээ хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын шилдэг арга барил, туршлагыг түгээн дэлгэрүүлэх, сумдын багуудын уялдаа холбоог сайжруулж иргэдийн оролцоо, идэвхийг нэмэгдүүлэхэд оршино.

ХАМРАХ ХҮРЭЭ:
Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Баян-Өндөр, Жаргалант сумын багууд
ХУГАЦАА: 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хавсаргасан хуваарийн дагуу зохион байгуулна.
ТУГ, ДЭВТЭР АЯЛАХ ХУГАЦААНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БОЛОХ АЖЛЫН ХҮРЭЭ:
 Багууд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулах ажлын төлөвлөгөөг гарган батлуулж, төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллах,
 Багт ажиллаж байгаа хэсгийн байцаагч, цагдаа, олон нийтийн цагдаа, эрх зүйн хөтөч, нийгмийн ажилтан, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нарыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “нэг баг” болгон ажиллуулж, үр дүнтэй бодитой ажил зохион байгуулж, үр дүнг иргэд олон нийтэд сурталчлах,
 Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тэргүүн туршлага болохуйц шинэлэг санал санаачлага гаргаж, тодорхой ажлыг зохион байгуулсан байх,
 Цагдаагийн ерөнхий газар болон Орхон аймаг дахь Цагдаагийн газраас зохион байгуулж буй нэгдсэн болон тусгай арга хэмжээ, аян хөдөлгөөнд нэгдэж нөлөөллийн ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах,
 Хууль хяналтын байгууллагуудтай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хамтран ажиллах, бусдыгаа манлайлсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг урамшуулах, алдаршуулах, дээд шатны байгууллагад уламжлах ажлыг зохион байгуулах,
 Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх Хамтарсан багийн үйл ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар ханган, үр дүнтэй ажилласан байх.
 Багийн нутаг дэвсгэрт оршин сууж байгаа хорих газраас суллагдсан болон хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн этгээд, зорилтот бүлгийн иргэдийг ажлын байртай болоход нь дэмжлэг үзүүлэх,
 Багийн нутаг дэвсгэр дээр байгаа ерөнхий боловсролын сургуулийн гэмт хэрэгт холбогдсон хүүхдийг анги, хамт олонд нь нэгтгэх, хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх, сургууль завсардалтгүй байхад анхааран ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран үйл ажиллагаа зохион байгуулах,
 Хорих газраас суллагдсан болон хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн, ял хойшлогдсон иргэдийг нийгэмшүүлэх талаар төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгуулах
 Хараа хяналтгүй тэнэдэг, бусдад уруу татагдах, гэмт хэрэгт өртөж болзошгүй хүүхдийн судалгаа гаргаж, нийгэмшүүлэх ажил зохион байгуулах, ар гэр амьдрал ахуйг нь судалж дэмжлэг үзүүлэх, сургууль завсардсан бол буцааж оруулах арга хэмжээ авч ажиллах.
 Багийн нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон бусад хууль тогтоомж, нутгийн удирдлага болон өөрийн гаргасан захирамжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хяналт шалгалтыг хийж хэвшүүлэх.
 Багийн нутаг дэвсгэрийн гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй шаардлагатай газруудын судалгааг гарган гэрэлтүүлэг, камержуулалт хийх нөхцөл боломжийг бүрдүүлэх, судалгаа гаргах.
ТАЙЛАГНАХ: Аяны хүрээнд хэрэгжүүлсэн ажлын тайланг 3 хуудаст багтаан бичиж зургаар баримтжуулан гарын үсэг тамга, тэмдгээр баталгаажуулан, дараагийн багийн Засаг даргад хүлээлгэн өгнө.
ХЯНАЛТ: Туг дэвтрийн аялуулах явцад болон шилжүүлэх ажилд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний зөвлөлийн дарга, гишүүд хяналт тавин хамтран ажиллана.
ДҮГНЭХ: Аяныг дүгнэхэд харгалзах үзүүлэлт
• Аяны хүрээнд хийсэн ажлын биелэлт
• Зохион байгуулсан ажлын үр дүнд баг дээр гэмт хэрэг, зөрчил буурсан байдал
• Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр туршлага болохуйц хийсэн шинэлэг ажил
• Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, байгууллагын оролцоог хангасан байдал
Аяны хүрээнд багуудын дэвтэрт бичсэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайланг Иргэний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, байр эзлүүлэн өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж, бусдад туршлага болсон ажлыг нийтийн хүртээл болгож хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, Цагдаагийн ерөнхий газрын “Цагдаа сэтгүүл”-д нийтлүүлнэ.
ШАГНАЛЫН САН: 1-р байр-Өргөмжлөл, мөнгөн шагнал
2-р байр -Өргөмжлөл, мөнгөн шагнал
3-р байр-Өргөмжлөл, мөнгөн шагнал
Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх,  ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  цахим хуудсаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! 

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ, ХӨГЖЛИЙН ИЛГЭЭЛТ 50

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордон
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ФАКС
+976 7035 2631
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 103938, Энэ жил 103938, Энэ сар 8111, Энэ долоо хоног 1830, Өнөөдөр 142