Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Алсын хараа: Нутгийн өөрийн удирдлагын тэргүүлэх байгууллага болох
Зураг
МЭДЭЭ Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2022.07.07
491

Орхон аймгийн төсвийн тодотголыг баталлаа

Орхон аймгийн төсвийн тодотголыг баталлаа

Аймгийн ИТХ-ын Ээлжит X хуралдаан цахимаар хуралдаж Орхон аймгийн 2022 оны тодотгосон төсөв, нэршил өөрчлөх тухай, “Орон сууцны хөтөлбөр” батлах тухай гурван асуудлыг хэлэлцлээ.  

Монгол улсын Төсвийн тухай хуульд Орхон аймгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 6 тэрбум 986 сая төгрөгөөр нэмэгдүүлэн, ОНХНС-аас олгох санхүүжилтийг 810  сая төгрөгөөр бууруулан өөрчлөлт оруулж баталсантай холбоотойгоор орон нутгийн төсвийг 7,8  тэрбумаар бууруулах шаардлага гарсан юм. Тиймээс аймгийн төсвийн тодотголыг өнөөдөр аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж,  зарим зардлыг бууруулан, нэн түрүүнд хийгдэх шаардлагатай ажлын хөрөнгө оруулалтыг нэмж баталлаа. Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн барилгын үйлчилгээ ашиглалтын зардал, орон нутгийн хөрөнгө оруулалтын зардал, аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө, байгаль орчныг хамгаалах арга хэмжээний зардал, сумдын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө зэргийг тодорхой хэмжээгээр бууруулан, Байгалийн ухаан, инженерчлэлийн “Эрдэнэт” сургалтын төвийн төсөл, гэр хорооллын ус түгээх машин худалдан авах, “Цахим Эрдэнэт-1” хөтөлбөрийн хүрээнд замын хөдөлгөөний хяналтын дугаар илрүүлэгчтэй камер худалдан авах зэрэг нэн шаардлагатай  хөрөнгө оруулалтын ажлын төсвийг нэмж тусган төсвийн тодотголыг баталлаа.

Номын төвийн нэрийг өөрчилж Нийтийн номын сан болголоо 

2014 онд батлагдсан “Номын сангийн тухай хууль”-д улс болон орон нутгийн төсвөөс санхүүждэг номын санг “Нийтийн номын сан” гэнэ гэж тодорхойлсон байдаг ч Орхон аймгийн номын сан нь “Номын төв” гэсэн нэршилтэй байсан юм. Энэ нь олон улсын төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтад хамрагдахад ойлгомжгүй байдал үүсгэж байсан тул нэршлийг “Нийтийн номын сан” болгон өөрчлөн баталлаа. 

 “Орон сууцны хөтөлбөр”-ийг баталлаа.

Орхон аймгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, дундаж орлоготой иргэдийн худалдан авах чадварт нийцсэн, инженерийн бүрэн шийдэлтэй орон сууцны хангамжийг сайжруулах, зорилтот бүлгийн иргэд худалдан авах түрээсийн болон бага өртөгтэй орон сууцны санг нэмэгдүүлэх зорилгоор 2022-2025 онд хэрэгжүүлэх “Орон сууцны хөтөлбөр”-ийг аймгийн ИТХ-ын Ээлжит X хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Тус хөтөлбөрийн хүрээнд шинэ суурьшил, хороолол байгуулах боломжтой байршлуудад суурь судалгааг явуулж, техник, эдийн засгийн үндэслэл болон зураг төслийг боловсруулан батлуулах, хөрөнгө оруулалт татан, бүтээн байгуулалтыг өрнүүлэх, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган дахин төлөвлөн барилгажуулах ажлууд хийгдэнэ.  Мөн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах бөгөөд уг төслийг иргэдэд хохиролгүй, аж ахуйн нэгжүүдэд дарамтгүй нээлттэй хэрэгжүүлж орон сууц, эрчим хүчний хэмнэлттэй ногоон барилга байгууламжийг нэмэгдүүлэх юм.  

 

 

 

 

 

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх,  ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  цахим хуудсаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! 

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ, ХӨГЖЛИЙН ИЛГЭЭЛТ 50

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордон
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ФАКС
+976 7035 2631
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 104007, Энэ жил 104007, Энэ сар 8180, Энэ долоо хоног 1899, Өнөөдөр 69