Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Алсын хараа: Нутгийн өөрийн удирдлагын тэргүүлэх байгууллага болох
Зураг
МЭДЭЭ Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2022.08.24
228

Аймгийн ИТХ-ын зөвлөл хуралдлаа

Орхон аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар аймгийн ИТХ-ын Ээлжит XI хуралдааныг ирэх сарын 15-ны өдөр хуралдуулахаар тов баталлаа. Ээлжит XI хуралдаанаар найман асуудал хэлэлцэнэ.

Мөн зөвлөлийн хурлаар Орхон аймгийн 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл, хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангасан дүнгийн тухай хэлэлцлээ.

Орхон аймаг дэд бүтцийн чиглэлээр өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөнд 43 нэр төрлийн ажил төлөвлөснөөс бүрэн хэрэгжиж дууссан 12,  хийгдэж байгаа 27, хугацаа болоогүй 3,  хөрөнгийн эх үүсвэр шийдвэрлээгүй 1 ажил байгаа бөгөөд биелэлт 70.8%-тай байна.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд ус хангамжийн гуравдугаар шугамыг ашиглалтанд оруулах, үерийн усны далан сувгийг бүрэн цэвэрлэж үзлэг шалгалтыг тогтмол хийх, орон сууцны хорооллын цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагааг хангахаар Уртын гол, Говил, Эрдэнэ, Яргуйт багт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих, Орон сууцны болон гэр хорооллын гудамжинд 15 байршилд гэрэлтүүлэг тавих, засварлах, улсын чанартай авто замын нөхөөс, хөвөөг засварлах зэрэг ажлууд өнөөдрийн байдлаар бүрэн  хийгджээ.

Зөвлөлийн гишүүд Дэнж, Эрдэнэ, Баянцагаан багийн иргэдийн ундны усны эх үүсвэрийг шийдэх, төлөвлөгөөнд туссан биелэлт хангалтгүй байгаа ажлуудыг эрчимжүүлж, сэрүүний улиралд  халаалт, дулаантай холбоотой асуудал гаргаж иргэдийг чирэгдүүлэхгүй байх талаар холбогдох албаныханд үүрэг өглөө.

Аймгийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 71,3 хувьтай байна. Мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын төлөвлөгөө”-ний хүрээнд малчдын түвшинд 9500 тн байгалийн хадлан бэлтгэнэ. Байгалийн хадланг малчдын түвшинд бэлтгэх төлөвлөгөөг сум, баг, өрхийн малын тоо толгойтой харьцуулан гаргаж, хадланг 08 дугаар сарын 25-аас эхлэн бэлтгэх юм.  

Хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй холбоотойгоор сургууль, цэцэрлэгүүдийн  урсгал засварын ажил дуусч, сурагчдаа хүлээн авахад бэлэн болоод байна. Одоогийн байдлаар “Унага” цэцэрлэгийн хойд фасадын засварын ажил дууссан ыол 6-р цэцэрлэг, Уран эгшиг сургуулийн их засварын ажил үргэлжилж байна. III сургууль хичээлийн I байраа бүрэн суллаж сургуулийн барилгыг буулгах ажил эхлэхэд бэлэн болсон бөгөөд III сургуулийг шилжүүлэх “Хийморь” худалдааны төвийн засварын ажил үргэлжилж байна.

Мөн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд “Цахим Эрдэнэт" хөтөлбөрийн хүрээнд ЕБС, МСҮТ-үүдэд олгох ухаалаг дэлгэц, “Эрдэнэтийн эрүүл хүүхэд" төслийн хүрээнд хүүхдийн эрүүл мэндийг дэмжих төвийн тоног төхөөрөмжийг БШУГ-т хүлээн өгчээ. Түүнчлэн энэ жил 5 цэцэрлэгт 143 камер суурилуулснаар Орхон аймгийн бүх цэцэрлэг камерын иж бүрэн системд холбогдож байна.

Нэмж мэдээлэхэд 2022-2023 оны хичээлийн жилд 8200 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдана. БШУЯ-наас өгсөн чиглэлийн дагуу 5 настай 1900 гаруй хүүхдийг харьяалал харгалзахгүйгээр бүртгэж сургуулийн өмнөх боловсролын үйлчилчилгээнд хамруулахаар бэлтгэл ажлыг хангасан зэргийг өнөөдөр аймгийн ИТХ-ын зөвлөлийн хуралд холбогдох албаны хүмүүс танилцууллаа.

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх,  ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  цахим хуудсаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! 

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ, ХӨГЖЛИЙН ИЛГЭЭЛТ 50

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордон
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ФАКС
+976 7035 2631
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 103988, Энэ жил 103988, Энэ сар 8161, Энэ долоо хоног 1880, Өнөөдөр 50