Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016.11.16-ны өдрийн “Хуваарь батлах тухай” 124 дүгээр тогтоолын дагуу сар бүрийг аймгийн ИТХ-ын нэрэмжит сарын аян болгон зарлаж, нийгэмж тустай ажлуудыг хийж хэрэгжүүлж байхаар тогтсон. Тухайлбал, 1-р сард төрийн болон бизнесийн байгууллагуудын үйлчилгээний соёлыг дээшлүүлэх зорилгоор “Үйлчилгээний соёл-Иргэдийн сэтгэл ханамж” сэдвээр хийсэн бол 2–р сарыг “Төрөлх Орхон аймаг – Түүх, соёл, уламжлал”, 3-р сарыг “Эрүүл иргэн” сэдвийн дор амжилттай зохион байгуулсан юм.
“Ногоон хөгжил-Тогтвортой хөгжлийн үндэс” буюу 4 дүгээр сарын аяныг Б.Дашравдан даргатай аймгийн ИТХ-ын Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хороо зохион байгуулж байгаа ба өнгөрсөн ням гарагт /2017.04.02/ гар бөмбөгийн тэмцээнээр нээлтэй хийж, аяны туг дэвтрийг оролцогч байгууллагуудад гардуулан өглөө.
Энэ сарын аянд Байгаль орчин, аялал жуулчлалын газар, сум дундын ойн анги, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн газар, УЦУОШ-ний газар, Сэлэнгэ голын сав газрын захиргаа, Жаргалант сумын ЗДТГ, “Экобогд Шанд” ТББ зэрэг Орхон аймагт байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн ААНБ-ууд байгууллагууд хамрагдаж аймгийн хэмжээнд иргэдэд ээлтэй хүрээлэн буй орчин бий болгоход чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!
Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!
ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ
Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат
Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!
ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER
Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat