Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Алсын хараа: Нутгийн өөрийн удирдлагын тэргүүлэх байгууллага болох
Зураг
МЭДЭЭ Мэдээ, мэдээлэл Нэрэмжит аяны мэдээ
2017.05.05
390

Аймгийн ИТХ-ын нэрэмжит ажил “Ногоон хөгжил-Тогтвортой хөгжил” 4 дүгээр сарын аяны тайлан

   Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Хуваарь батлах тухай” 124 дүгээр тогтоолийн дагуу 4 дүгээр сард Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хорооны нэрэмжит ажил “Ногоон хөгжил-Тогтвортой хөгжил” сэдвээр сарын аян зарласан. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанаас сарын аяны удирдамж, хуваарь, шилжин явах тугийг бэлтгэж аймгийн ИТХ-ын даргаар баталгаажуулан, аяны бэлтгэл ажлыг хангалаа. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 03 сарын 24-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор “Ногоон хөгжил-Тогтвортой хөгжил” 4 дүгээр сарын аяны хүрээнд хийх ажлын төлөвлөгөөг баталсан.
    “Ногоон хөгжил-Тогтвортой хөгжил” сарын аянд Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн газар, Сэлэнгэ гол сав газрын захиргаа, Орхон аймгийн сум дундын ойн анги, Жаргалант сумын ЗДТГ, “Эко богд шанд” ТББ оролцож, 4 дүгээр сарын турш туг дэвтэр нэг сарын хүрээнд аялсан байна.

Аяны нээлт

    “Ногоон хөгжил-Тогтвортой хөгжил” сарын аяны нээлтийг 04 сарын 02-ны өдөр Биеийн тамир, спортын газрын харъяа, спортын “Б” зааланд “Спорт өдөрлөг” арга хэмжээгээр нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээг эхлүүлэн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва үг хэлж, ИТХ-ын даргын зөвлөх Ш.Ганбат аяны удирдамж, хуваарийг танилцууллаа. Аянд оролцогч байгууллагуудын удирдлагууд болох Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга С.Жаргалсайхан, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Бат-Өлзий, Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн газрын дарга Х.Оюун-Эрдэнэ, Сэлэнгэ гол сав газрын захиргааны дарга М.Чулуунзагд, Жаргалант сумын ЗДТГ-ын дарга Ц.Даланбаатар, “Эко богд шанд” ТББ-ын тэргүүн Н.Баасадорж нарт шилжин явах туг дэвтрийг аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, ИТХ-ын даргын зөвлөх Ш.Ганбат нар гардуулж аяныг албан ёсоор эхлүүлсэн юм.

“Байгаль орчин 2017” спорт өдөрлөгийг зохион байгууллаа

 Аймгийн ИТХ-ын нэрэмжит “Ногоон хөгжил-Тогтвортой хөгжил” сэдэвт 4 дүгээр сарын аяны хүрээнд аймгийн хэмжээнд байгаль орчин, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус 9 байгууллагын ажилтан, албан хаагчдын дунд мөн тэдний цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хамтран ажиллах зорилгын хүрээнд 04 дүгээр сарын 02-ны өдөр Гар бөмбөг, Шатар гэсэн 2-төрлөөр спорт өдөрлөг зохион байгууллаа. Энэхүү тэмцээний гол зорилго бол аймгийн хэмжээнд байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй шат шатны байгууллагуудын хоорондын үйл ажиллагаа, уялдаа холбоог сайжруулж нэгдмэл нэг зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулахад зорьж тус өдөрлөгийг зохион явууллаа.
   Өдөрлөгөөр шатар, волейволын тамирчид танилцан өөр хоорондоо халуун яриа өрнүүлж спорт өдөрлөг зохион явуулсанд талархан цаашид тогтмол зохион явуулах нь зүйтэй юм хэмээн саналд нэгдэв. Дараах баг тамирчид амжилттай оролцлоо.

                                            Түрүүлсэн баг тамирчид   
      Гар бөмбөг:

1-р байр: Мэргэжлийн хяналтын газар
2-р байр: Жаргалант сумын Засаг даргын тамгын газар
3-р байр: Байгаль орчин, аялал жуулчлалын газар
     Шатар:
1-р байр: Н.Нарансүх "Жаргалант сумын Засаг даргын тамгын газар"
2-р байр: Г.Эрдэнэбаяр "Мэргэжлийн хяналтын газар"
3-р байр: М.Мягмарбат "Сэлэнгэ голын сав газрын захиргаа"

Илтгэл хэлэлцүүлэг явагдлаа

    Орхон аймгийн ИТХ-аас зарласан сарын аян, Эрдэнэт  хотод  байгаль  орчны  төрийн  байгууллага байгуулагдсаны  30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд зохион байгуулах  30 бүтээлч ажилын төлөвлөгөөний дагуу байгаль орчны салбарын байгууллагуудын дунд судалгаа шинжилгээний чиглэлээр илтгэл хэлэлцүүлгийг Ус цаг уур орчны шинжилгээний газраас зохион байгуулаа. Энэхүү илтгэл хэлэлцүүлэгт Байгаль орчны салбарын байгууллага, томоохон үйлдвэр, аж ахуйн нэгж, ТББ-ууд, иргэд оролцож сэдэв бүхий 6 илтгэл тавигдлаа.

Бүх нийтээр мод тарих ажлын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд

   Байгал орчин, аялал жуулчлалын газраас Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр буюу 2017 оны 5 дугаар сарын 13-нд нийт 6 байршилд 11 хэсэг талбайд мод тариулахаар төлөвлөлтийг хийж, шаардлагатай хар шорооны нөөцийг буулгаж, мод, бут сөөг, тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг 05 сарын 5-7, 12-14-ний өдрүүдэд  зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Мөн Мод тарих аргачлалын талаар “1 ЦЭРЭГ-1 МОД” уриатай Зэвсэгт хүчний 186-р ангийн бие бүрэлдэхүүнд, Баян-Өндөр сумын Дэнж, Эрдэнэ, Шанд, Даваат, Баянцагаан, Уртын гол, Рашаант, Цагаанчулуут, Их залуу, Яргуйт багуудад, Жаргалант сумын 3 багийн нийт 40-гаруй иргэнд, МУИС, ШУТИС-ийн 50 оюутан, нийт 353 иргэнд сургалт зохион байгуулж ажиллаа.

“Хотын ногоон байгууламжийн тухай ойлголт, түүний ач холбогдол,

тавигдах шаардлага, түүнд мөрдөгдөх стандарт” сургалт боллоо   

 Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн газраас аяны хүрээнд Насан туршийн боловсрол олгох төвийн нийгмийн ажилтан Г.Оюун –Эрдэнэтэй хамтран Наран, Цагаан чулуут , Рашаант, Шанд багийн 36 иргэнд хороололын нэг цэгийн үйлчилгээний төв дээр,  Яргуйт, Их залуу багийн болон 15-р цэцэрлэгийн багш ажилчид нийлсэн 33 иргэнд 15-р цэцэрлэг дээр сургалтыг зохион байгуулж  явууллаа. Дээрх сургалтыг явуулахад багуудын нийгмийн ажилтнууд идэвх гаргаж нийтдээ иргэдээ хамруулан хамтарч ажиллалаа.  Сургалтын  үеэр “ Мод тарих аргачлал” , “ Мод тарьж ургуулахад юу анхаарах вэ” ,  “Тарих мод суулгацанд тавигдах стандарт” зэрэг иргэдийн мэдэж байх мэдээллийг багтаасан гарын авлага материалыг бэлдэж тарааж өглөө. Сургалтын явцад иргэдтэй харилцан ярилцаж тэдний асуултанд хариулт өгч улмаар цаашид манай байгууллагын зүгээс иргэдэд мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллах боломжтойг иргэдэд ойлгууллаа. Иргэдийн зүгээс Хүлэмжийн аж ахуйг хэрхэн эрхлэх вэ, нароийн ногоог хэрхэн тарьж ургуулах вэ зэрэг сургалтыг явуулбал зүйтэй байна гэсэн саналыг гаргаж байлаа.

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордон
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ФАКС
+976 7035 2631
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 91885, Энэ жил 91885, Энэ сар 9036, Энэ долоо хоног 2704, Өнөөдөр 426