Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 11-р сарын 16-ны өдрийн “Хуваарь батлах тухай” 124 дүгээр тогтоолоор 2017 оны сар бүрийг аймгийн ИТХ-ын нэрэмжит сар болгон тодорхой ажлуудыг зохион байгуулахаар баталсан.
Үүний дагуу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар 6 дугаар сарыг “Худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлалын соёл” сэдвээр нэрэмжит сарын аяныг зарлаж, аймгийн ИТХ-ын Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хороо 75 дугаар тогтоолоор тухайн сарын аяны хүрээнд хийгдэх төлөвлөгөөг баталлаа. Дээрх төлөвлөгөөний хүрээнд аймгийн ИТХ-ын Ажлын албанаас сарын аяны удирдамж, хуваарь, шилжин явах тугийг бэлтгэж, Хурлын даргаар удирдамж батлуулан, сарын аяны бэлтгэл ажлыг ханган ажилласан. Мөн төлөвлөгөөнд туссан ажлуудыг холбогдох байгууллагууд заасан хугацаанд амжилттай зохион байгуулж, хийсэн ажлын тайланг Ажлын албанд ирүүлсэн болно.
Сарын аяны удирдамж, хуваарь, төлөвлөгөө:
Аянд дараах байгууллагууд оролцлоо. Үүнд: Байгаль орчин аялал жуулчлалын газар, Баян-Өндөр сумын ЗДТГ, Жаргалант сумын ЗДТГ, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн газар туг дэвтэр хүлээн авч оролцлоо.
Сарын аянд оролцогч байгууллагууд тус бүртээ сарын аяны хүрээнд хийх ажлаа төлөвлөж, төлөвлөгөөний дагуу хийсэн ажлаа олон нийтэд сурталчилж сарын аян өндөрлөхөд тайлан мэдээ бэлтгэж ирүүлсэн.
Аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг /2017-2021он/ 3 зорилт 29 арга хэмжээтэйгээр, хөгжлийн бодлогын бичиг баримт боловсруулах журмын дагуу боловсруулан гаргаж аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар болон аймгийн ИТХ-ын Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хороогоор хэлэлцүүлэн батлуулахад бэлэн болсон байна.
Орхон аймгийн болон 21 аймгийн түүх соёлын дурсгалыг багтаасан Хөх Монгол цогцолбор нь үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн байгаа бөгөөд Хангайн бүсийн аялал жуулчлалын компаниудтай хамтран ажиллах, тэдгээрийн маршрутад оруулах асуудлаар томоохон тур оператор компаниуд санал хүргүүлэн ажилласан бөгөөд аяны хүрээнд уг цогцолборыг аймгийн иргэдэд үнэ төлбөргүй нээлттэй үзүүлэх ажлыг зохион байгууллаа.
Улаанбаатар хотод 2017 оны 6 сарын 15-ны өдөр зохион байгуулагдсан “Улаанбаатар-тур 2017” аялал жуулчлалын үзэсгэлэнд аймгийн аялал жуулчлалын танилцуулгыг хэвлүүлэн 800 орчмыг тарааснаас гадна орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, цахим болон facebook хуудсуудаар аймгийн аялал жуулчлалын талаар болон сарын аяны хүрээнд зохион байгуулагдаж буй ажлуудын талаар мэдээ, мэдээллийг бүх нийтэд хүргэн ажиллалаа.
Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!
Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!
ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ
Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат
Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!
ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER
Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat