Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Алсын хараа: Нутгийн өөрийн удирдлагын тэргүүлэх байгууллага болох
Зураг
2021.09.13
462

Төсөв, санхүүгийн хөгжлийн хорооны ээлжит хуралдаан боллоо

 Төсөв, санхүүгийн хөгжлийн хорооны ээлжит хуралдаанаар аймгийн орон нутгийн өмчийн 2020 оны дүнг батлах тухай, шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх талаар зохион байгуулж буй ажлын тухай, 2021 оны улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлын явц байдлын тухай хэлэлцлээ.

      1. 2021 оны улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Орхон аймаг 89 ажил, Эрдэнэт-үйлдвэр хамтын 1 ажил, Улсын төсөв 1 ажил, Баян-Өндөр сум ОНХС 29 ажил, Жаргалант сум ОНХС 8 ажил, нийт 128 ажил хийгдэж дууссан. Өнөөдрийн байдлаар хийгдэж байгаа 39 ажлаас 60%-аас дээш хувийн гүйцэтгэлтэй 18 ажил байна.

       2019-2021 оны хөрөнгө оруулалтаар 2019 онд 222 ажил 44,9 тэрбум, 2020 онд 251 ажил 63,7 тэрбум, 2021 онд 128 ажил 23,7 тэрбум төгрөгийн ажил хийгдээд байна.

       2. 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Орхон аймгийн Засаг даргын төсвийн багцад хамаарах орон нутгийн өмчит төсөвт байгууллага-69ОНӨААТҮГ-5, ОНӨХК-1, тусгай сан-5, Баян-Өндөр сумын ИТХ, Жаргалант сумын ИТХ нийт 82 байгууллагын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд  улирал бүр дотоод аудитыг хийж байгаа бөгөөд  энэ оны хоёрдугаар улирлын байдлаар Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулахаар давхардсан тоогоор 869 байгууллагын 1222 мэдээлэл оруулагч албан хаагч, удирдах ажилтан, дотоод хяналтын ажиллагсдад 14 удаагийн сургалтыг зохион байгуулсан байна.

      Албаны www.Sankhuu_audit_or.gov.mn сайт, И-Оффис систем, Шилэн дансны нэгдсэн цахим хуудас-СХАА, Орхон Төрийн сан зэрэг цахим хуудсаар дамжуулан мэдээлэл оруулагч нягтлан бодогч нарт цаг үеийн мэдээ, мэдээлэл, зөвлөмжийг тогтмол хүргэж, мэдээллийг тухай бүр шинэчилж байна.

   3. 2020 онд орон нутгийн өмч 51,55 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Нэмэгдсэн хөрөнгийн санхүүжилтын эх үүсвэр нь авч үзвэл:

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 10,1 тэрбум төгрөг,

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 37,8 тэрбум төгрөг,

Баян-Өндөр сумын Орон нутаг хөгжлийн сан 789,5 сая төгрөг,

Жаргалант сумын Орон нутаг хөгжлийн сан 847,8 сая төгрөг,

Аваарийн зардлаар 1,5 тэрбум төгрөг,

“Эрдэнэт Ус, ДТС” ОНӨХК-ийн хөрөнгө оруулалтаар 447,5 сая төгрөг байгаа юм. 

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордон
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ФАКС
+976 7035 2631
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 97093, Энэ жил 97093, Энэ сар 1266, Энэ долоо хоног 1064, Өнөөдөр 10