Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Алсын хараа: Нутгийн өөрийн удирдлагын тэргүүлэх байгууллага болох
Зураг
2023.04.14
158

Нээлттэй хэлэлцүүлэг боллоо

Аймгийн ИТХ-ын Нийгмийн хөгжлийн хороо, Баян-Өндөр сумын ИТХ-ын Нийгмийн хөгжлийн хороо хамтран орон гэргүй, орц хонгилоор хоноглодог иргэдийн тоо нэмэгдэх болсон  шалтгаан, нөхцөл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай мэргэжлийн байгууллагуудыг хамруулан хэлэлцлээ.

Орхон аймагт нийгэмшүүлэх үйлчилгээг 2012 оноос хэрэгжүүлж байгаа бөгөөд орон, гэргүй тэнэмэл иргэдийг өвлийн улиралд осгох болон хөлдөж амь насаа алдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хийгддэг улирлын чанартай үйл ажиллагаа юм.

Өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 400 гаруй иргэд  уг үйлчилгээнд хамрагдсан байна. Тус үйлчилгээг орон нутгийн төсөв болон нийгмийн халамжийн сангаас санхүүжүүлдэг бөгөөд иргэдийг ахуйн үйлчилгээнд хамруулах, хувцаслах, сургалт, эмнэлгийн үйлчилгээ, бичиг баримтжуулах, хоноглох байр, өдрийн хоолны үйлчилгээний зардал зэрэгт  тухай төсөв зарцуулдаг байна.

Уг үйлчилгээнд хамрагдаж буй иргэдийн 98% нь архины хамааралтай байдаг бөгөөд  архины хамаарлын эмгэгийг, эмчлэх, эрүүлжүүлэх цогц арга хэмжээг мэргэжлийн байгууллагууд хийх, Нийгмийн халамжийн сангаас зарцуулагдаж буй зардал нь  нийгэмшүүлэх бусад төрлийн арга хэмжээ, сургалт нөлөөллийн үйл ажиллагаа, хүний нөөцийг нэмэгдүүлэхэд хүрэлцдэггүй зэрэг а асуудлууд тулгарч байгаа аж. Мөн өвлийн цагт улирлын чанартай үйлчилгээ авдаг иргэд тухайн цаг хугацаанд нийгэмшиж, үр дүн гардаг ч архины хамааралтай хүрээлэлд эргэн очсоноор үргэлжлүүлэн архи ууж эхэлдэг учраас нийгэмшүүлэх үйлчилгээнд хамруулах хугацааг уртасгах хэрэгтэй байгааг хэлсэн юм

Хуралд оролцогсод Орхон аймагт Хордлого тайлах эмчилгээний тасгийг нээх, архины хамааралтай иргэд эмийн эмчилгээнээс илүү сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлэх, энэ чиглэлээр хийгдэж буй санхүүжилт, төсөв хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг илэрхийллээ. 

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордон
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ФАКС
+976 7035 2631
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 91949, Энэ жил 91949, Энэ сар 9100, Энэ долоо хоног 2768, Өнөөдөр 490