Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Алсын хараа: Нутгийн өөрийн удирдлагын тэргүүлэх байгууллага болох
Зураг
2021.10.12
616

Газрын маргаантай асуудлыг хэлэлцлээ

Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооны хуралдаанаар Бүрэнбүст багийн оршин суугчдаас аймгийн ИТХ-ын төлөөлөгч В.Адъяад хаяглан ирсэн газрын маргаантай холбоотой асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, тавдугаар хорооллын 13, 14-р байрны хоорондох амралт чөлөөт цагийн талбайд 156 м2 талбайн эзэмшигч  Ц.Одонхүүг өөрийн эзэмшлийн  газартаа ахуйн үйлчилгээний зориулалтаар барилга барихыг эсэргүүцэж, тус байрны иргэдээс төлөөлөгчдөө ханджээ.

Иргэн Ц.Одонхүү нь 2008 онд тухайн газрыг иргэн н.Дэчинлхүндэвээс худалдан авсан бөгөөд газрын гэрчилгээ нь орон сууцны зориулалтаар гарчээ. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас орон сууцны хороолол дунд орон сууц барих боломжгүй гэж үзсэн учраас газрын зориулалтыг ахуйн үйлчилгээний зориулалтаар өөрчилж,  хими цэвэрлэгээний газрын барилгыг барьж, ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн ч ойр хавийн айл өрхүүд нь гомдол гаргаж, ийнхүү хорооны хурлаар хэлэлцлээ.

Хорооны гишүүдээс Бүрэнбүст багийн оршин суугчдын гомдол, саналыг харгалзаж үзэх, харилцан ойлголцох, иргэн Ц.Одонхүүгийн эрхийг зөрчихгүй байх, багийн иргэдтэй тохиролцох, аль болох харилцан зөвшилцөх саналыг илэрхийллээ. Хорооны гишүүдээс гарсан саналыг албажуулж, холбогдох байгууллагад хүргүүлэхээр боллоо.

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордон
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ФАКС
+976 7035 2631
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 91742, Энэ жил 91742, Энэ сар 8893, Энэ долоо хоног 2561, Өнөөдөр 283