Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Алсын хараа: Нутгийн өөрийн удирдлагын тэргүүлэх байгууллага болох
Зураг
ИЛ ТОД БАЙДАЛ Тендер Мэдээ, мэдээлэл
2022.11.21
115

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

 

  1. Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар нь Орхон аймаг, Баян-Өндөр сумын 6 дугаар бичил хорооллын уулзвараас Их залуу багийн уулзвар хүртэлх А1002 дугаартай улсын чанартай авто замыг 4 эгнээ болгож өргөтгөн шинэчлэх ажлын инженерийн нарийвчилсан зураг, төсөл боловсруулах төсөл арга хэмжээг  хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ цахимаар ирүүлэхийг урьж байна.
  2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь ОРАОНӨГ/202211213 дугаартай болно.
  3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох дараах баримтуудыг ирүүлнэ.
  • Байгууллагын ерөнхий танилцуулга
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг ирүүлэх шаардлагагүй бөгөөд “Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем”-ээр дамжуулан шалгана.
  • Зөвлөх нь гүйцэтгэх үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрөлтэй байх: ЗТХЯамны 2.8.1.3 Хуримтлуулагч замын зураг төсөл боловсруулах
  • Сүүлийн 3 жилийн хугацаанд ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагатай байх бөгөөд энэ  талаарх мэдээлэл, гэрээ, акт ирүүлнэ.
  • Зөвлөх хуулийн этгээдийн ажиллах боловсон хүчний чадавхын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлэх /Тусгай зөвшөөрлийн хүрээнд мэргэжлийн инженер, техникийн ажилчидтай байх /
  • Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд захиалагч Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан Сангийн яамны цахим санхүүгийн тайлангийн www.e-balance.mof.gov.mn мэдээллийн системээс тендерт оролцогчдын борлуулалтын орлого, болон бусад шаардлагатай мэдээллийг шалгана.
  • Монгол Улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн, өр төлбөргүй байх шаардлагатай. Татварын тодорхойлолтыг ирүүлэх шаардлагагүй, “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем” www.tender.gov.mn болон “Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем”-ээр дамжуулан Татварын ерөнхий газрын цахим мэдээллийн сангаас шалгана./Тендерт оролцогчийн ирүүлсэн татварын тодорхойлолтыг үнэлгээнд харгалзан үзэхгүй./
  • Шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтыг цахимаар ирүүлэх
  1. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
  2. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 11-р сарын 22-ны өдрийг хүртэл 09:00-17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар Өөрийн тоон гарын үсгийг ашиглан Төрийн худалан авах ажиллагааны цахим системээр, 2022 оны 11-р сарын 23-ны өдрийн 09:00 цаг–ний дотор ирүүлнэ үү.

 

Орхон аймаг, Нутгийн удирдлагын ордон

113 тоот, Орон нутгийн өмчийн газар,

 утас/факс 70358570

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордон
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ФАКС
+976 7035 2631
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 97183, Энэ жил 97183, Энэ сар 1356, Энэ долоо хоног 1154, Өнөөдөр 100