Огноо:2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: 18-р цэцэрлэгт яслийн бүлэг зөөлөн эдлэл, тоног төхөөрөмж худалдан авах
Тендер шалгаруулалтын дугаар: ОР-131/2021
Цахим системийн бүртгэлийн дугаар: ОРАОНӨГ/202112131
Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос 18-р цэцэрлэгт яслийн бүлэг зөөлөн эдлэл, тоног төхөөрөмж худалдан авах тухай ЦАХИМ тендер ирүүлэхийг урьж байна.Тендер нь дараах 2 багцаас бүрдсэн. Үүнд:
o Багц-1-Хивс, зөөлөн эдлэл-70,607,760 төгрөг
o Багц-2- Тоног төхөөрөмж-11,392,240 төгрөг
Энэхүү тендер шалгаруулалт нь төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.tender.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авах бөгөөд тус системд урилга дээрх огноогоор нийтлэгдсэн болно.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50000 /тавин мянган/ төгрөгийн хураамжийг цахим систем ашиглан төлсөн байна.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 оны борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь захиалагчийн санал болгож буй төсөвт өртгийн үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Захиалагчийн санал болгож буй төсөвт өртгийн үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Санхүүгийн тайланг тендерт хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд www.tender.gov.mn цахим системээр дамжуулан Сангийн яамны цахим санхүүгийн тайлангийн www.e-balance.mof.gov.mn мэдээллийн системээс тендерт оролцогчийн сүүлийн 2 жил буюу 2019, 2020 оны борлуулалтын орлого, болон бусад шаардлагатай мэдээллийг шалгана. Тендерт зөвхөн сүүлийн 2 жилийн аудитын дүгнэлт, хураангуй тайланг ирүүлнэ.
Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онд хийж гүйцэтгэсэн бараа нийлүүлэлтийн өртгийн нийт хэмжээ нь захиалагчийн санал болгож буй төсөвт өртгийн үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй.
Тендерт оролцогч нь Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх төгрөгийн дүнтэй цахим тендерийн баталгааг ирүүлнэ.
Тендерийг 2021 оны 03-р сарын 26-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө www.tender.gov.mn хаягаар цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 03-р сарын 26-ны 09 цаг 10 минутад цахимаар Орхон аймгийн ЗДТГ-ын Нэг цонхны үйлчилгээ, ОНӨГ-ын Сургалт мэдээллийн танхимд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газар
Нутгийн удирдлагын ордон 1 давхар 113 тоот өрөө
Утас:70358570
Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!
Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!
ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ
Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат
Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!
ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER
Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat