Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн 12 дугаар хурлаар 2024-2025 оны хичээлийн жилийн бэлтгэлийг хэлэлцлээ. Энэ хичээлийн жилд Орхон аймагт сургуулийн өмнөх 37 байгууллагад 9211 хүүхэд, ерөнхий боловсролын 25 сургуульд 25779 сурагч, дээд болон мэргэжлийн боловсролын 4 сургууль, коллежид 1871 оюутан суралцана.
Шинээр цэцэрлэгт орж байгаа хүүхдүүдийн бүртгэлийг өнгөрсөн амралтын өдрүүдэд хийж дууссан бөгөөд нэгдүгээр ангийн сурагчдыг e-mongolia цахим системээр бүртгэж байна.
Хичээлийн шинэ жилийн нээлтийг есдүгээр сарын нэгэнд сургууль, цэцэрлэг тус бүр дээр өдөрлөг байдлаар зохион байгуулах бөгөөд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа, хоолны цэс зэргийг эцэг эхчүүдэд танилцуулах юм.
Өнөөдрийн байдлаар төрийн өмчийн 17 сургуульд 68 сул орон тоо байна. Өнгөрсөн долоодугаар сараас эхлэн боловсролын газрын судлагдахуун хариуцсан мэргэжилтнүүд ажил идэвхтэй хайж буй мэргэжлийн багш нарыг бүртгэсэн бөгөөд дээрх сул орон тооны сонгон шалгаруулалтыг наймдугаар сарын 16- 26-ны өдрийн хооронд зохион байгуулна.
Болрвсролын салбарт хүний нөөцийн тогтвортой байдлыг хангахаар төгсөгчдийг урьж ажиллуулах, багшийн ачаалал, дутагдлыг харгалзан хичээлийн хуваарь, төлөвлөгөөг уян хатан зохицуулах, хүүхэд асрах чөлөөтэй багшийн хүсэлтийг үндэслэн богино цагаар ажиллах зохицуулалт хийх зэрэг олон төрлийн ажил төлөвлөн хэрэгжүүлж байгаа талаар аймгийн БШУГ-ын дарга О.Ариунгэрэлт хэллээ.
Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн бага бүлгийн 1-5 дугаар ангийн 11250 хүүхэд үдийн хоол хөтөлбөрт хамрагдана.2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс ЕБС-ийн нэг хүүхдийн хоолны зардлыг аймгийн ИТХ, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай хамтран 1385 төгрөгөөр нэмэгдүүлж, 2885 төгрөгөөр тооцон олгож байна.
2024 онд Орхон аймгийн боловсролын салбарт Улсын төсвөөс 12 ажилд 26,9 тэрбум төгрөг, тоног төхөөрөмжид 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр батлагдан холбогдох ажил хийгдэж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй МСҮТ болон наймдугаар сургуулийн өргөтгөлийн барилга энэ оны 10 сарын 1-нд ашиглалтанд орохоор байгаа аж.
Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!
Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!
ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ
Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат
Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!
ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER
Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat