Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Алсын хараа: Нутгийн өөрийн удирдлагын тэргүүлэх байгууллага болох
Зураг
МЭДЭЭ Хуралдааны мэдээ Хурлын зөвлөлийн мэдээ
2024.11.14
283

Хурлын зөвлөл, Хороодын дарга, гишүүдийг шинэчиллээ

Орхон аймгийн ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн бүрэн эрхийн анхны Хурлын Зөвлөлийн гишүүдээр аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхдалай, С.Юмэнхүү, А.Бумансор, Э.Ариун-Эрдэнэ, Ч.Болор-Эрдэнэ, Ц.Оргилболд нар ажиллана. Аймгийн ИТХ-ын Зөвлөл нь хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэгтэй юм. 

Тус хурлаар аймгийн ИТХ-ын дэргэд ажиллах хөгжлийн хороодын дарга, бүрэлдэхүүнийг баталлаа. 

Хурлын Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хороонд төлөөлөгч  Д.Мөнхболд, Б.Баасансүрэн, Д.Соёлчхүү, С.Бямба-Оргил, Б.Мягмарсүрэн, С.Юмэнхүү, З.Хатанбаатар;

   Нийгмийн хөгжлийн хороонд төлөөлөгч Б.Мөнхзаяа, Г.Сайн-Итгэл, Ц.Мөнхмандах, А.Бумансор, Н.Азжаргал, Г.Ганзориг, Н.Баяртогтох;

   Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хороонд төлөөлөгч С.Ганцогт,  Б.Оюун-Эрдэнэ, Б.Мөнхбаяр, Б.Мөнхдалай, Г.Алтангэрэл, П.Лхагвасүрэн, Д.Сугар-Эрдэнэ;

   Төсөв, санхүүгийн хөгжлийн хороонд төлөөлөгчөөр Б.Оюун-Эрдэнэ, Г.Эрдэнэбат, М.Отгон, Н.Отгонбилэг, Ц.Оргилболд, Г.Ганзориг, Д.Эрдэнэцогт;

   Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хороонд төлөөлөгч  Д.Мөнхбат, Ц.Мөнхмандах, Б.Зоригтбаяр,  О. Мөнх-Од, З.Хатанбаатар, Д.Эрдэнэтуяа, С.Эрхэмбаяр;

   Дэд бүтэц, хот байгуулалт, гэр хорооллын хөгжлийн хороонд төлөөлөгч А.Бямбасүрэн, Х.ЭрдэнэбулганС.Ганцогт, Д.Гантөмөр, Л.Давааням, С.Эрхэмбаяр,  Э.Ариун-Эрдэнэ;

   Цахим бодлогын хөгжлийн хороонд төлөөлөгч  Э.Ариун-Эрдэнэ,  Г.Цолмон, Д.Ганболд, С.Юмэнхүү, Ч.Болор-Эрдэнэ, Д.Мөнхболд, Г.Сайн-Итгэл;

   Ёс зүйн хороонд  төлөөлөгч Б.Мягмарсүрэн, Д.Мөнхбат, М.Түмэнжаргал, Б.Мөнхдалай,  Г.Эрдэнэбат нар ажиллана 

Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооны даргаар Д.Мөнхболд, Нийгмийн хөгжлийн хорооны даргаар Б.Мөнхзаяа, Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хорооны даргаар С.Ганцогт, Төсөв, санхүүгийн хөгжлийн хорооны даргаар Г.Эрдэнэбат, Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хорооны даргаар         О.Мөнх-Од, Дэд бүтэц, хот байгуулалт, гэр хорооллын хөгжлийн хорооны даргаар Д.Гантөмөр, Цахим бодлогын хөгжлийн хорооны даргаар Д.Ганболд, Ёс зүйн хорооны даргаар Б.Мягмарсүрэн нарыг тус тус томиллоо. 

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордон
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ФАКС
+976 7035 2631
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 91683, Энэ жил 91683, Энэ сар 8834, Энэ долоо хоног 2502, Өнөөдөр 224