Орхон аймгийн ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн бүрэн эрхийн ээлжит бус I хуралдаан 11 дүгээр сарын 13-ны өдөр хуралдаж, 7 асуудлыг хэлэлцлээ.
Тус хуралдаанаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу баг орчмын 40.8га газрыг дахин төлөвлөн барилгажуулахаар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталлаа.
Мөн 2025 онд Жаргалант сумын 250 га талбайгаас ойн цэвэрлэгээний зориулалтаар хэрэглээний хуурай шинэс мод 100 шоо метр, түлээний шинэс мод 800 шоо метр бэлтгэх, аймгийн хэмжээнд 2025 онд цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тоог 30 хүнээр тус тус баталсан юм.
Орхон аймаг нийт хэрэгцээнийхээ модны 10 хувийг зэргэлдээх Булган аймгийн сумдаас бүрдүүлдэг. Тухайн жилд бэлтгэх модны нөөцийг хоёр аймгийн Засаг даргын хамтын ажиллагааны гэрээнд тусгадаг. Гэр хорооллын 13985 өрхтэйгөөс монгол гэрт 3449, хувийн сууцанд 10158 өрх амьдарч байна. Хөвсгөл аймгийн зарим сумдаас түлээний модны нөөц бүрдүүлэхээр ажиллаж байгааг албаны хүмүүс мэдээллээ.
Мөн Ээлжит бус нэгдүгээр хуралдаанаар аймгийн хэмжээнд 2024 онд ой, хээрийн түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлын төлөвлөгөөг “Бүрэн хэрэгжсэн” гэж дүгнэж, 2025 онд ой, хээрийн түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлын төлөвлөгөөг бодлого хөтөлбөр, сургалт, сурталчилгаа, ойн аж ахуйн нэгж байгууллага, нөхөрлөлүүдийн талаар зэрэг дөрвөн хэсэг 21 заалттайгаар тус тус баталлаа.
Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!
Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!
ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ
Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат
Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!
ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER
Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat