Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Орон нутгийн хөгжлийн бодлогыг зүй зохистой тодорхойлж, иргэн төвтэй төлөөллийн байгууллага болно.
Зураг
МЭДЭЭ Хуралдааны мэдээ Хурлын зөвлөлийн мэдээ
2025.09.16
353

Хуралдааны бэлтгэлийг хангалаа

Орхон аймгийн ИТХ-ын Зөвлөл өнөөдөр /2025.09.15/ хуралдаж, аймгийн ИТХ-ын ээлжит дөрөвдүгээр хуралдааны бэлтгэл хангасан дүнгийн тухай хэлэлцлээ. Ээжилт 4 дүгээр хуралдаан энэ сарын 18-нд хуралдах бөгөөд тус хуралдаанаар 

  • Аймгийн 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай; 
  • Гудамж талбайд нэршил олгох тухай; 
  • Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 2026 онд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг батлах тухай; 
  • Аймгийн сонгуулийн хороог татан буулгах тухай
  • Сүм, хийдийн хугацаа сунгах тухай 
  • Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэхээр бэлтгэл хангасан гэж үзэн, илтгэл илтгэгчийг баталлаа.  

Аймгийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг дөрвөн бүлэг,  178 арга хэмжээг 181 шалгуур үзүүлэлтээр хэмжихээр холбогдох хууль тогтоомж, Монгол улсын дунд болон урт хугацааны бодлогын баримт бичиг, мэргэжлийн байгууллагуудын санал, эдийн засаг, нийгмийн байдал, статистик үзүүлэлт, Эдийн засаг хөгжлийн яамны заавар, зөвлөмжийн дагуу боловсруулжээ. Хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг танилцуулсны дараагаар асуулт асууж, дараах саналыг Зөвлөлийн гишүүд илэрхийллээ. 

Зөвлөлийн гишүүн С.Юмэнхүү

Аймгийн хөгжлийн жилийн 2026 оны төлөвлөгөө 2026 оны төсөвтэй уялдана. Тэгэхээр бид нар төсвөө төлөвлөж байна гэсэн үг. Төлөвлөгөө гэдэг бол тооцоолол, үндэслэл, судалгаагтай байх ёстой. Төлөвөлөгөөний төслийг боловсруулахдаа төрийн байгууллагуудын санхүү болон Орхон аймагт хэрэгжиж буй хөтөлбөрийн биелэлтэд хийгдсэн аудитын дүгнэлтийг үзсэн үү. Орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагуудын аудитын дүгнэлт ямар гарсныг харсан уу. Тэр дүгнэлийн мөрөөр засаж, сайжруулах ямар ажил энэ төлөвлөгөөнд орох ёстой юм. Төлөвлөгөө хангалтгүй байна. Өнгөрсөн жил аймгийн ИТХ-ын Нийгмийн хөгжлийн хороо маш сайн ажиллаж, салбарын хэмжээн хийгдэх шаарлагатай ажлуудаа төсөл хөтөлбөрүүд дээр тусгамаар гэж хурал болгон дээр ярьсан. Тэр нь энэ төлөвлөгөөнд яаж орж байгаа юм. Уялдаа холбоог яаж хангаад байгаа юм. Бүлэг тус бүрийн тооцоо, судалгаа, үндэслэл хангалтгүй байгаа тул салбарын үндэслэл, тооцоог дахин гаргаж, бүлэг тус бүрээр аймгийн ИТХ-ын чиглэл хариуцсан хороодоор хэлэлцүүлж, Хорооноос гарсан саналыг тусгах шаардлагатай байна.  

Зөвлөлийн гишүүн А.Бумансор:

Аймгийн 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд хүүхдийн хөгжил оролцоог дэмжих ажлыг зөвхөн хүүхдийн чуулган, Янзага зуслангийн үйл ажиллагаагаагаар төлөвлөж байгаад харамсаж байна. Хүүхдийн хөгжил оролцоог нэмэгдүүлэхэд Боловсролын байгууллагатай уялдаж, хүүхдийн нас, бие, сэтгэхүний онцлогт тохирсон, сонирхолд нь тулгуурласан хөгжлийн хөтөлбөрүүдийг тусгах, хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй байна. Нэмээд Хавдрын төв дээр анхаарах. Эрүүл мэндийн яам хаяг зүүгээд явсан юм чинь санхүүжилт өгөх байх гэж найдаад суулгүй, өөр зарчмаар ажлуулаад эхлэл суурийг зөв тавиасай  гэж хүсэж байна. 

Зөвлөлийн гишүүн Ц.Оргилболд:  

Бид намар  болохооор сургууль,  цэцэрлэгээ яриад, өвөл болхоор утаагаа яриад баймааргүй байна. Сургууль, цэцэрлэгийн асуудал яригдаад эхлэхээр улсын төсөв, яаман дээрээ санхүүжилт шийдүүлэх, орон нутгийн төсөв дээр ачаалал авахгүй байх сонирхол орон нутагт байдаг. Согоот багт баригдаж буй “Эрдэнэт ус” ДТС ОНӨХК-ийн барилгыг бага сургуулийн зориулалттай болгоод улсын төсвөөс урсгал зардлыг нь шийдүүлэхээр хөөцөлдвөл яадаг юм. Төлөвлөгөөний төсөлд залуучуудын оролцоо идэвхийг нэмэгдүүлнэ гэж заагаад юу хийх гээд байгаа нь тодорхойгүй. Орон нутаг гэлтгүй улсын хэмжээнд хүний хөгжлийн асуудлыг чухалчилж үзэх шаардлага бий.  Тйимээс   хувь хүний хөгжил рүүгээ анхаарч дорвитой ажил хийх хэрэгтэй.  

Зөвлөлийн гишүүн  Д.Мөнхбат: 

Ирэх жил онцлогтой. Эрдэнэт хотын 50 жилийн ой болно. Эрдэнэт хотод 20-р зууны суурин соёл иргэншлийн шинэ соёл бий болсон, сэхээтнүүдийн хот. Жилийн ажлын төлөвөлгөөндөө 50 жилийн ойтой холбоотой онцлог зүйлийг тусгах шаардлагатай. Зам тавих, сургууль барих, шугам солих, томоохон бүтээн байгуулалтын ажлууд мэдээж хийгдэнэ. Энэ бүхэнтэй зэрэгцээд Орхон аймаг Эрдэнэт хотын алдартнуудаа алдаршуулах, улс бүсийн тэмцээнийг нутагтаа зохион байгуулах зэрэг ажлуудаа тэгш авч яваасай гэж хүсэж байна. Монгол улсын хэмжээнд олимпын наадмаас алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн ганцхан хүн бий. Энхбаярын Содномпилжээ. Дэлхийн шатрын олимдиодоос ерөнхий боловсролын сурагч байхдаа мөнгөн медаль хүртсэн ганцхан хүн бий. Б.Мөнгөнзул. Орхон аймгийн Баян-Өндөр сумынхаа нэрийг гарган барилдаж байсан улсын начин Ө.Батзул гэх мэтчилэн. Эдгээр ажлуудаа жилийн ажлын төлөвлөгөөндөө оруулаад тусгаад явах хэрэгтэй. 

2026 оны жилийн ажлын төлөвлөгөөг аймгийн ИТХ-ын хөгжлийн хороодоор энэ сарын 17-нд хэлэлцүүлэн энэ сарын 18-нд хуралдах аймгийн ИТХ-ын хуралдаанаар эцэслэн батлах юм. 

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх,  ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  цахим хуудсаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! 

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ, ХӨГЖЛИЙН ИЛГЭЭЛТ 50

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Нутгийн удирдлагын ордон, Эрх чөлөөний өргөн чөлөө-3, Уртбулаг баг, Баян-Өндөр сум, Орхон аймаг, 610033
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 443695, Өмнөх жил 109045, Энэ жил 334650, Энэ сар 52624, Энэ долоо хоног 10614, Өнөөдөр 37