Орхон аймгийн ИТХ-ын Зөвлөл өнөөдөр танхим, цахим хосолсон хэлбэрээр хуралдлаа. Зөвлөлийн хуралдаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит VII хуралдааныг 6 дугаар сарын 19-ний өдөр танхим, цахим хэлбэрээр зарлан хуралдуулахаар тов тогтлоо.
Зөвлөлийн хуралдаанаар ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. Өнөөдрийн байдлаар 2025-2026 оны хичээлийн жилд төрийн өмчийн ерөнхий боловсролын 17 сургуулийн бага бүлгийн 1-5 дугаар ангид 11,400 сурагч үдийн хоол хөтөлбөрт хамрагдаж байна. Мөн орон нутгийн төсвийн 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Өдөр бүр нэг аяга сүү” хөтөлбөрийг 2026 оны нэгдүгээр сараас эхлэн төрийн өмчийн ерөнхий боловсролын 17 сургуулийн дунд бүлгийн 6-9 дүгээр ангийн 8790 сурагчид өдөр бүр 180-200гр сүү өгч байна.
Үдийн хоол хөтөлбөрт нэг өдрийн дундаж илчлэг 500-610ккал байхаар тооцоолж байгаа бөгөөд долоо хоногийн 1 өдөр цагаан хоол байна. Нэг хүүхдэд ногдох 2500 төгрөгийн өртөгт багтаан үндсэн 5 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг тэнцвэртэйгээр олгохыг зорьж байгаа бөгөөд Зөвлөлийн гишүүдээс хоол үйлдвэрлэлийн чанар, орчны ариутгал халдваргүйтгэлд анхаарах шаардлагатай байгаа талаар саналаа хэллээ.
Зөвлөлийн гишүүдэд Эрдэнэт хотын 50 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой бэлтгэл хангах ажлын хэсгийн хийсэн ажлын явц, аж ахуйн нэгжийн ээлжит тооллогын дүн, аймгийн 2026 оны хөрөнгө оруулалтын ажлуудын явцын тухай танилцууллаа.
Орхон аймагт 2026 онд улсын төсвийн 5, Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар 9, аймгийн хөрөнгө оруулалтаар 118, Баян-Өндөр, Жаргалант сумын ОНХС-ийн хөрөнгөөр 69 хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Эдгээрээс 188 ажилд гэрээ байгуулсан. Ажил нь эхэлсэн 136, ажил дууссан 26, комисс ажилласан 20 ажил байгаа юм. Зөвлөлийн гишүүдээс хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийж байгаа компаниуд аюулгүй байдлаа хангах, тэмдэг тэмдэглэгээ, мэдээллийн самбараа байршуулж иргэдэд мэдээллээ хүргэх, хяналтын инженерүүд явцын хяналтаа сайжруулах зэрэг саналыг илэрхийллээ.
Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!
Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх, ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе!
ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ, ХӨГЖЛИЙН ИЛГЭЭЛТ 50
Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат
Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!
ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER
Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat