Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Орон нутгийн хөгжлийн бодлогыг зүй зохистой тодорхойлж, иргэн төвтэй төлөөллийн байгууллага болно.
Зураг
МЭДЭЭ Хуралдааны мэдээ Хурлын зөвлөлийн мэдээ
2026.11.23
64

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн хэрэгжилт 80 гаруй хувьтай байна

Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 14/02 дугаар тогтоолоор “Аймгийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр”-ийг 2024–2027 онд хэрэгжүүлэхээр баталсан. Хөтөлбөрийн хүрээнд 2026 онд таван зорилт, чиглэлийн дагуу нийт 60 ажил, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байгаа бөгөөд биелэлт 11 сарын эхний хагасын байдлаар 80 гаруй хувьтай үргэлжилж  байна.

Тайлант хугацаанд хулгайлах, залилах, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тусгай ажлын хэсгүүд байгуулж, салбар байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулан ажиллалаа.

Энэ хүрээнд “Сар шинэ–2026” тусгай арга хэмжээ, “Хүчирхийлэлгүй, аюулгүй орчин – Хамтарсан баг”, “Донтолтоос сэргийлье” аян, “Орон нутгийн зам – Хөдөлгөөний соёл”, “Хариуцлагатай жолооч” зэрэг нөлөөллийн болон урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулсан. Мөн иргэд, оюутан, сурагч, төрийн албан хаагчдад сургалт, мэдээлэл хүргэж, 958 хүнд хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулан, 1000 гаруй сэрэмжлүүлэх хуудас, 500 гаруй зөвлөмжийг түгээжээ.

Түүнчлэн хүүхэд, гэр бүлийн аюулгүй орчныг бүрдүүлэх, замын хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэх, донтолтоос урьдчилан сэргийлэх, салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр сургалт, уралдаан, нөлөөллийн ажлуудыг хэрэгжүүлж байна.

Цаашид гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг эрчимжүүлж, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэн ажиллахаар төлөвлөж байна.

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх,  ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  цахим хуудсаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! 

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ, ХӨГЖЛИЙН ИЛГЭЭЛТ 50

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Нутгийн удирдлагын ордон, Эрх чөлөөний өргөн чөлөө-3, Уртбулаг баг, Баян-Өндөр сум, Орхон аймаг, 61033
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 1462416, Өмнөх жил 604485, Энэ жил 748886, Энэ сар 121315, Энэ долоо хоног 31134, Өнөөдөр 2588