Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн IV хуралдаанаар Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр, “Цахим-Эрдэнэт 1”, Эмч, Багш, Анхдагч, Ач санах, Залуучуудын хөгжлийн хөтөлбөр, Боловсролын салбарыг 2021-2024 онд хөгжүүлэх хөтөлбөрүүдийн 2023 оны биелэлтийг хэлэлцлээ.
Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хэрэгжилт 91.7%-тай байна
Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 2023 онд дөрвөн зорилтын хүрээнд 14 арга хэмжээг хэрэгжүүлж дундаж биелэлт 91.7 хувьтай байна. 2023 онд багийн ажлын албаны албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр 26 багийн Иргэний буланг тохижуулж, Яргуйт, Оюут, Зэст багийн иргэний танхимын тохижуулах, бусад багт шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган ажиллажээ. Мөн улсын төсвийн хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Зэст багийн цогцолбор төв 12 дугаар сард ашиглалтад орсноор тус багийн өрхийн эрүүл мэндийн төв, цагдаагийн хэсэг шинэ байранд нүүн орж төрийн анхан шатны үйлчилгээг иргэд нэг дороос авах боломж бүрдлээ.
2023 онд 29 багийн ажлын алба 5364 өргөдөл, гомдлыг хүлээн авч 90 хувийг шийдвэрлэж, хуулийн дагуу аймгийн ЗДТГ, цахим хуудас, цахим системээр дамжуулан нийтэд мэдээлсэн бөгөөд нийт өргөдөл, гомдлын 57.5 хувийг газрын харилцааны асуудлаар, 8.1 хувийг худалдаа үйлчилгээний талаар, 3.3 хувийг хог хаягдлын асуудлаар, 2.9 хувийг орчны эрүүл ахуй, хамгааллын асуудлаар, үлдсэн 28.2 хувийг бусад асуудал эзэлж байна.
Цахим Эрдэнэт хөтөлбөрийн хүрээнд иргэдийн өргөдөл гомдлыг цахимаар хүлээн авах зорилгоор ажиллуулж буй irgen.erdenet.mn вэб сайт болон Цахим булангаар нийт 1458 иргэн үйлчлүүлжээ.
Эрүүл мэндийн салбарт 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ
Эмч хөтөлбөрийн хүрээнд хоёр зорилтын хүрээнд 22 арга хэмжээг хэрэгжүүлж 2023 оны дундаж биелэлт 98.8 хувьтай байна.
Сүүлийн гурван жилд Орхон аймгийн эрүүл мэндийн салбарт улс болон орон нутгийн төсвийн 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. Орон нутгийн хэмжээнд “Эмч” хөтөлбөрийг найм дахь жилдээ хэрэгжүүлж, хөтөлбөрийн хүрээнд сүүлийн 3 жилд сургалт, нөлөөлөл, нийгмийн хамгааллын арга хэмжээнд 7,000 гаруй эрүүл мэндийн байгууллагын ажилтан хамрагдаж, орон нутгийн төсвөөс 285.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.
Мөн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр БНСУ–ын Дэгү хоттой хамтран ажиллах гэрээ, Бусан хоттой хамтран ажиллах санамж бичиг үзэглэж, алсын зайн оношилгоог нэвтрүүлэн 14 иргэний оношийг тодруулж эмчилгээнд хамруулсан. Ангиографи судсан дотуурх эмчилгээ оношилгоо судлалаар Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс 1 эмч, 1 техникчийг БНСУ-ын Халлям их сургуулийн Кангнам эмнэлэгт мэргэжил дээшлүүлснээр ангиографийн оношилгоо эмчилгээг Орхон аймагт нутагшуулж төвийн бүсийн хэмжээнд 224 хүнд энэхүү оношилгоог хийсэн зэрэг олон арга хэмжээг Эмч хөтөлбөрийн хүрээнд 2023 онд хэрэгжүүлэн ажиллажээ.
Орхон аймаг Цахим шилжилтийн үнэлгээгээр тэргүүлжээ
“Цахим Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд таван зорилт 17 арга хэмжээг хэрэгжүүлж 2023 оны дундаж биелэлт 76.4 хувьтай байна. Үүнээс Смарт эрдэнэт платформыг нэвтрүүлэх, сумдын веб сайтыг ашиглалтад оруулах, хот дотор шилэн кабелийн ашиглалтын судалгаа гаргах, хот доторх гэрэлтүүлгийг автомат удирдлагад шилжүүлэх зэрэг тус хөтөлбөрт туссан 10 арга хэмжээ өнгөрсөн хугацаанд бүрэн хэрэгжиж дуусжээ. Мөн Монгол улсын Засгийн газраас Орон нутгийн цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээгээр Орхон аймаг 8.2 хувийн үнэлгээ авч бусад 21 аймгаа тэргүүлсэн амжилттай ажилласан байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд Цэвэр усны Скада систем, нийтийн тээврийн хяналт, удирдлагын цахим систем нэвтрүүлэх ажлууд одоогийн байдлаар биелэлт хангалтгүй байгаа бөгөөд нийтийн тээврийн хяналт, удирдлагын систем нэвтрүүлэх ажлын төсвийг 2024 оны орон нутгийн төсөвт тусгажээ.
Цаашид “Смарт эрдэнэт” апликейшний хэрэглээг нэмэгдүүлэхэд анхаарах, хөтөлбөрийн үр дүнг олон нийтэд сурталчлах, Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк хурдтай, санаачилгатай ажиллах зэрэг үүрэг даалгаврыг зөвлөлийн гишүүд өглөө.
Эмэгтэйчүүдийн хөгжийн хөтөлбөрийн биелэлт 93.7%-тай байна
Эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөрийг гурван зорилт, зургаан арга хэмжээг хэрэгжүүлж, дундаж биелэлт 93.7 хувьтай байна. Өнгөрсөн онд эмэгтэйчүүдэд чиглэсэн хувь хүний хөгжил, манлайлал, сэтгэл зүй, гэр бүлийн боловсрол олгох сургалт, нөлөөллийн 34 үйл ажиллагааг орон нутагт эмэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг таван төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулж нийт 9250 эмэгтэйг хамруулсан. Тайлант хугацаанд 7 арга хэмжээний хүрээнд давхардсан тоогоор 325 эмэгтэйг сургалтад хамруулж, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч 5 иргэн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан. Мөн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг хамруулсан гурван арга хэмжээ зохион байгуулж, давхардсан тоогоор 559 эмэгтэйг хамруулснаар жижиг дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн 80 орчим хувийг хамруулсан байна.
Хүүхэд, гэр бүл, хөгжил, хамгааллын газар, Цагдаагийн газраас гэр бүлийн хүчирхийллийн эсрэг сургалтыг нэг удаа, гэр бүлийн харилцаа хандлага ёс зүйн чиглэлээр 3 удаагийн сургалтыг тус тус зохион байгуулж давхардсан тоогоор 100 орчим эмэгтэйг хамрууллаа. Мөн архины хамааралтай болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 35 иргэнд сэтгэл заслын үйлчилгээ үзүүлж, мэргэжлийн сэтгэл зүйч хүчирхийлэлд өртсөн 12 иргэнтэй 26 иргэнтэй ганцаарчлан сэтгэл заслын зөвлөгөө, мэдээлэл өгчээ.
Шүүхийн Тамгын газрын дэргэд “Гэр” төслийг хэрэгжүүлэн архины хамаарлаас үүдэн хүчирхийлэл үйлдсэн болон гэр бүлийн маргааны асуудлаар гэрлэлт цуцлуулах өргөдөл гаргасан хосуудад зөвлөгөө өгөх, эвлэрүүлэн зуучлах үйлчилгээг 78 иргэнд үзүүлснээр 10 хос эвлэрсэн зэрэг эерэг үр дүнгүүд гарчээ.
Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!
Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!
ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ
Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат
Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!
ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER
Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat