Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Алсын хараа: Нутгийн өөрийн удирдлагын тэргүүлэх байгууллага болох
Зураг
МЭДЭЭ Хуралдааны мэдээ Хурлын зөвлөлийн мэдээ
2023.04.25
233

Эмэгтэйчүүдийн хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцлээ

Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар “Эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөр”-ийн биелэлтийг хэлэлцлээ. Тус хөтөлбөрийг 2021 оны 12 дугаарын сард аймгийн ИТХ-ын хуралдаанаар баталсан бөгөөд эмэгтэйчүүдийг чадавхжуулах, тэдний хөгжил, оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн манлайллыг нэмэгдүүлж, жендерийн хэвшмэл ойлголтын талаарх мэдлэг олгох, эрүүл амьдралын дадал бий болгож, эерэг хандлагыг төлөвшүүлэх, эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх зорилготой юм.

Хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн томоохон ажлуудаас дурдвал, 2022 онд Хүүхдийн тусламжийн 108 утсанд удаа дараа дуудлага мэдээлэл ирдэг, гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэгддэг 11 өрхийг сонгон авч “Архидалт мансуурлын эсрэг ассоциаци”, “Сэтгэлзүйн цогц боловсролын төв” ТББ-тай гэрээ байгуулан  “Алхам алхмаар” нөлөөллийн хөтөлбөрийг гурван сарын хугацаатайгаар хэрэгжүүлжээ.

Мөн эмэгтэйчүүдэд ажил, мэргэшлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулан 11 эмэгтэйг байнгын ажлын байранд зуучилсан байна. Түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн дэмжлэгт хамрагдсан 49 эмэгтэйг “Санхүүгээ хөтөл-бизнесээ хөгжүүл” аж ахуй эрхлэлтийн гурван өдрийн сургалтад хамруулж, бизнесийн анхан шатны мэдлэг олгосон аж.  

Эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн томоохон ажлын нэг нь эмэгтэйчүүдийн оролцоотойгоор нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор  “Эмэгтэйчүүдийн манлайллын нэгдсэн хакатон” хөтөлбөрийг зохион байгуулж 215 эмэгтэй оролцон, тэдний өмнө тулгамдаж буй гол 10 асуудлыг эрэмбэлэн, гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрх, гэр бүлийн харилцаа, хог хаягдлын менежментийн асуудалд анхаарал хандуулж, төсөл боловсруулж, шилдэг зургаан төслийг шалгаруулан санхүүжүүлэхээр болсон байна.   

Мөн тус хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд гэр бүлийн хүрээнд тулгамдаж байгаа асуудлыг зөв, зохистой шийдвэрлэх арга зүй олгох сургалтыг залуу гэр бүл, төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчид, иргэдэд сургалтын эерэг харилцааны аргад тулгуурлан зохион байгуулжээ.  Тодруулбал, Тэгш боломжийн төлөө залуучуудын манлайлал”, “Аз жаргалтай гэр бүлийг бүтээцгээе”, “Эмэгтэйчүүд бидний гар урлал”, “Байгууллагын эерэг соёлыг бий болгох нь”, “Охид бие биеэ дэмжих нь”, “Эрүүл мэндээ хамтдаа хамгаалцгаая”, “Мэргэжилд хүйс хамаатай юу?”, “Хаана ч байсан хайртай аав ээж байцгаая”, “Сайн дурын ажилд залуусаа манлайлцгаая” зэрэг сургалтыг үе шаттай зохион байгуулсан. Мөн хүүхдийн сэтгэл зүйд эерэг нөлөөлөл үзүүлэх, үр дүнг нь тооцох зарчимд тулгуурлан “Гэр бүлийн үнэ цэн” сэдэвт өглөөний уулзалт, сургалтыг 14 хоногийн хугацаанд зохион байгуулж, нийт 9 төрлийн 14 арга хэмжээнд 1220 хүнийг хамрагдуулсан зэрэг Эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд 23 арга хэмжээг өнгөрсөн онд хэрэгжүүлжээ.

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордон
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ФАКС
+976 7035 2631
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 91935, Энэ жил 91935, Энэ сар 9086, Энэ долоо хоног 2754, Өнөөдөр 476