Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Алсын хараа: Нутгийн өөрийн удирдлагын тэргүүлэх байгууллага болох
Зураг
МЭДЭЭ Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2020.12.01
1008

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ээлжит II хуралдаанаар зургаан асуудлыг хэлэлцэн баталлаа
         Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Хуралд хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар батална гэж заасны дагуу Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ээлжит II хуралдаан 11 дүгээр сарын 30-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн баталлаа.
1. Орхон аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг баталлаа.
Орхон аймгийг дунд хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийг 
1. Үндэсний нэгдмэл үнэт зүйл
2. Эрүүл, бүтээлч, хөгжих тэмүүлэлтэй-эрдэнэт хүн
3. Амьдралын чанар ба дундаж давхарга
4. Эдийн засаг
5. Тогтвортой засаглал-эрдэнэт хүч
6. Аюулгүй, амар тайван-эрдэнэт хот
7. Ногоон-эрдэнэт хот
8. Тогтвортой хөгжил-эрдэнэт хот зэрэг найман бүлэгт 8 зорилго, 169 зорилтыг багтаан баталлаа. Таван жилийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг нэг жилээр гарган биелэлтийг тооцож хэрэгжүүлэх бөгөөд жилийн төлөвлөгөөнд зарцуулах хөрөнгө, хариуцах эзэн, хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлтийг нарийн тодорхой зааж, тооцох аж. 
2. Орхон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа.
           Аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагчийн 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд нийт 8 бүлэг, 18 дэд бүлэг, 123 зорилго, зорилтыг багтаажээ. Хөтөлбөрт Монгол ардын намын  “Эрдэнэт хүн, Эрдэнэт хот, Эрдэнэт хүч” гэсэн хөгжлийн цогц бодлого болон Ардчилсан намын иргэдийн төлөөлөгчийн хурлын Бүлгээс гаргасан 79 саналыг тусгасан байна. Мөн аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөөс гаргасан хоёр саналыг нэмж тусгаж байгаа бөгөөд төлөөлөгчид 100% дэмжин Орхон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа.
      Ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийн гол онцлог нь цахим засаглалд шилжих ажлыг эрчимжүүлж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг хурдан шуурхай, хүнд сурталгүй болгоход анхаарсан гэдгийг Засаг дарга С.Батжаргал хэллээ.
  
3. Газрын харилцааны талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийг  баталлаа.
        2021 онд Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг /2021-2037 он хүртэлх/ мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэн батлуулах, Газрын эрхийн бүртгэлийн LandManager 2 программ хангамжийн мэдээллийн санд өмчлөгчийн мэдээлэл, өгөгдлүүдийг бүртгэх ажлыг дуусгах юм. Эдгээр ажлыг хийж дуусгаснаар мэдээллийн бааз суурь цахимд шилжих давуу талтай юм. Мөн ирэх жилд Худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, зочид буудлын зориулалтаар 30.000м2 талбайг иргэн, аж ахуйн нэгжид шинээр эзэмшүүлэх, ашиглуулахаар төлөвлөжээ.
 
 
4. Орхон аймгийн 2021 оны төсвийг баталлаа.
      Орхон аймгийн 2021 оны төсвийн жилд зарцуулах орлого, зардлын хэмжээг 129,333,799.5 мянган  төгрөгөөр тооцож баталлаа. Орхон аймгийн 2021 оны төсвийн төслийг Санхүү, төрийн сангийн хэлтсээс боловсруулан танилцууллаа. Төсөлтэй холбоотойгоор аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдөөс давхардсан тоогоор 82 асуулт ирсэн ба холбогдох албаныхан тодорхой хариултыг өгсөн юм. 2021 оны төсвийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдаанд танилцуулсан төслөөр нь батлахыг төлөөлөгчдийн 63% нь дэмжиж баталлаа.
 
5. Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх болон худалдан борлуулах төлбөрийг хэмжээг тогтоолоо.
           Түрээсийн орон сууцны байрыг түрээслүүлж, өмчлүүлэх төлбөрийн хэмжээг  тухайн байрны урьдчилгаа төлбөрийг хэдэн хувь төлснөөс хамааруулан 1.230.861-1.488.400 төгрөг байхаар баталлаа.  Өөрөөр хэлбэл сугалаанд оролцож сонгогдсон иргэд байрны төлбөрийг 100% төлсөн тохиолдолд 1.230.861 төгрөг, 10% төлсөн тохиолдолд 1.488.400 төгрөг байх бол 20, 30, 40, 50, 60, 70, 80, 90 хувь төлсөн тохиолдолд төлөх төлбөрийн хувь хэмжээг өөр өөр байхаар тогтоосон юм. 
           Харин худалдан борлуулах төлбөрийг байрны төлбөрийн 30%-ийг  төлсөн тохиолдолд 1.431.1698 төгрөг, 100% төлсөн тохиолдолд 1.230.861  төгрөг байхаар баталлаа. Түрээсийн орон сууц Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутагт байрлах 315 айлын орон сууцны барилга бөгөөд өмчлүүлэх, худалдан борлуулах үнийг тогтооход Хөгжлийн банкний төлбөр, түүнд оногдуулсан хүүний төлбөрөөс шалтгаалж байгаа гэдгийг иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны үеэр ОНӨГ-ийн ахлах мэргэжилтэн н.Эрдэнэчимэг хэллээ.  
 
Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордон
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ФАКС
+976 7035 2631
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 93376, Энэ жил 93376, Энэ сар 10527, Энэ долоо хоног 4195, Өнөөдөр 771