Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын есдүгээр хуралдаанаар зарим асуудлыг хэлэлцэн баталлаа.
1. Орон нутгийн өмчийн байрны 2021 оны түрээсийн орлогын хэмжээг 337 сая төгрөгөөр баталлаа. Орон нутгийн өмчийн байрны ашигтай талбайг 1м2 8000 төгрөг, туслах талбайг 1м2 4200 төгрөгөөр тооцож төлбөрийг төвлөрүүлдэг бөгөөд дам түрээсийн орлогын 60%-ийг “Эрдэнэт сан”-д төвлөрүүлж төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулдаг юм. Өнгөрсөн оны шууд түрээсийн орлого төвлөрүүлэлт 98.9%, дам түрээсийн орлого 42%-тай байсан бөгөөд Цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор зарим байгууллагууд ажиллаагүйгээс шалтгаалан дам түрээсийн орлого төлөвлөсөн хэмжээндээ хүрээгүй байна.
2. Орхон Аймгийн хэмжээнд 2020 онд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлын төлөвлөгөөний биелэлтийг "Хангалттай" гэж дүгнэж 2021 оны төлөвлөгөөг 4 хэсэг 23 заалттайгаар баталлаа. 2020 онд энэ чиглэлээр сургалт сурталчилгаа, ой хээрийн түймрээс хамгаалах, урьдчилан сэргийлэхтэй холбогдсон хууль тогтоомжийг сурталчлах, иргэд, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагыг ой хээрийн түймэр унтраах, арга ажиллагаанд сургах, ой хээрийн түймэр унтраах анхан шатны багаж хэрэгсэл машин техникийн бэлэн байдлыг хангах зэрэг ажлыг хийж гүйцэтгэжээ. Мөн хээр, ил задгай болон хашаандаа хог шатааж, гал түлж, шар өвс шатааж зөрчил гаргасан 1 аж ахуйн нэгж, 15 иргэнийг Зөрчлийн тухай хуулийг үндэслэн 1,7 сая төгрөгөөр торгожээ.
Мөн сүүлийн таван жилийн хугацаанд Орхон аймгийн хэмжээнд ой хээрийн гал түймэр гараагүй бөгөөд бэлэн байдал, урчьдчилан сэргийлэх ажлыг сайн зохион байгуулж байгаагийн илрэл гэдгийг АИТХ-ын дарга Д.Мөнхбат онцоллоо.
3. Иргэний зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааг "Хангалттай" гэж дүгнэж, 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг 23 арга хэмжээтэйгээр батлаж, үйл ажиллаганы зардалд 29,3 сая төгрөгийг зарцуулахаар боллоо.
4. АИТХ-ын ээлжит III хуралдаанаар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэд долоон хороо ажиллахаар баталсан бөгөөд Цахим бодлогын хороог шинээр байгуулсан. Тус хорооны ажиллах чиглэлийг АИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар баталсан ба цахим засаглалын бодлого, мэдээлэлийн технологийн хөгжил, харилцаа холбооны бодлого, өндөр технологи, үндэсний инновацийн бодлого, техник, технологийн шинэчлэлийг хариуцан ажиллах ажээ. Аимгийн ИТХ-ын хороод нь хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал, дүгнэлт гаргах, Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгаж, Хурлын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг хангаж ажилладаг юм.
5. Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021-2024 оны стратеги төлөвлөгөөг 3 зорилтыг хэрэгжүүлэх 33 үйл ажиллагаатайгаар боловсруулан баталлаа. Тус төлөвлөгөөг хэрэгжүүлснээр орон нутгийн хэмжээнд хурлын байгууллагын баримтлах бодлого, чиглэл батлагдаж, төлөөлөгчид бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл боломжоор хангагдаж, аймгийн ИТХ-аас батлагдан гарсан тогтоол шийдвэрийн хяналтын систем боловсронгуй болсон байна. Мөн аймаг, сумын ИТХ, багийн ИНХ үр дүнтэй ажиллах дэд бүтцийг бүрдүүлж, чадавх нь бэхэжсэн байх бөгөөд АИТХ-ын ажлын албаны албан хаагчид, төлөөлөгчид чадавхжиж, үйл ажиллагааны үр дүн сайжрах ажээ.
Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!
Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!
ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ
Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат
Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!
ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER
Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat