Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Алсын хараа: Нутгийн өөрийн удирдлагын тэргүүлэх байгууллага болох
Зураг
МЭДЭЭ Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2019.03.20
923

Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн V хуралдаан хуралдлаа
         Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн V хуралдаан хуралдлаа. Тэргүүлэгчдийн хуралдаанаар Олимпиадын нэршил өөрчлөх тухай, Аймгаас боловсролын салбарыг 2017-2020 онд хөгжүүлэх дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай, “Багш” аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай, “Эмч” аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай, “Ач санах” аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай, “Анхдагч” аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай, “Чөлөөт цагийн талбай”  аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай, “Эрдэнэтчүүд Эрдэнэтчүүддээ хайртай” аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай, Багийн хөгжлийн дэмжих аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай гэсэн асуудлуудыг хэлэлцлээ. 
    Аймгаас боловсролын салбарыг 2017-2020 онд хөгжүүлэх дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай асуудлыг аймгийн БСУГ-ын дарга Ж.Бат-Амгалан Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулсан. Боловсролын салбарыг хөгжүүлэх энэхүү дэд хөтөлбөр нь боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай хүргэж, эрэлт хэрэгцээнд нийцсэн, сурч хөгжих таатай орчин бүрдүүлэх, боловсролын тухай хуульд нийцүүлэн боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийг суралцагчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгон хэрэгжүүлж, боловсролын салбарыг мэргэжлийн боловсон хүчнээр бэхжүүлж, чадавхжуулах, багшийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдэхэд дэмжлэг үзүүлэх, бодлогын хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээг боловсронгуй болгон, ил тод байдлыг хангаж, дотоод хяналт, шалгалтыг тогтмолжуулах гэсэн зорилтуудын хүрээнд 4 жилийн хугацаанд 57 ажил төлөвлөн ажиллаж байгаа аж.  Дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай холбогдуулан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид асуулт асууж, санал хэлсэн юм. 
       Багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 2018 онд 4 зорилтын хүрээнд 20 арга хэмжээ төлөвлөн ажиллаж, биелэлтийн үнэлгээ 90 хувьтай дүгнэгдсэн байна. Тус хөтөлбөрийн “Төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай, ил тод хүргэх” зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор Малчин баг байгуулах асуудлыг боловсруулан холбогдох байгууллагад хүргүүлэн шийдвэрлүүлэх, баг бүр төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, иргэдтэйгээ ажиллах, нутаг дэвсгэрээ хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, багийн иргэдэд төр, засгийн бодлого, орон нутгийн хурал, захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр, бусад мэдээллийг сурталчлах ажлыг эрчимжүүлэх зорилгоор хэсгийн ахлагчдын үйл ажиллагааг сайжруулах, дэмжиж ажиллах, баг, өрхийн эрүүл мэндийн төв, цагдаагийн хэсгийн хамтын ажиллагааг сайжруулах зэрэг тодорхой төлөвлөгөөт олон ажлуудыг хийж хэрэгжүүлжээ. Аймгийн ИТХ-ын 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 11/04 дүгээр тогтоолоор Баян-Өндөр суманд Малчин багийг байгуулсан. 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр багийн иргэдийн Нийтийн Хурлыг зохион байгуулж багийн ИНХ-ын дарга болон багийн Засаг дарга сонгогдон үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Одоогоор Малчин багт 150 орчим өрхийн 500 гаруй иргэн бүртгэгджээ. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордон
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ФАКС
+976 7035 2631
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 97121, Энэ жил 97121, Энэ сар 1294, Энэ долоо хоног 1092, Өнөөдөр 38