Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Алсын хараа: Нутгийн өөрийн удирдлагын тэргүүлэх байгууллага болох
Зураг
МЭДЭЭ Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2019.02.22
1635

Орхон аймгийн ИТХ-ын Ээлжит XIII хуралдаан хуралдлаа
         Өнөөдөр Орхон аймгийн ИТХ-ын Ээлжит XIII хуралдаан Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд боллоо. Ээлжит XIII хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва нээж, хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг нийт Төлөөлөгчид батласанаар хуралдаан эхэлсэн.  
     Хуралдаанаар: 
1. Тогтвортой ногоон хөгжлийн бодлого батлах тухай
2. Өрхийн болон бичил бизнесийг дэмжих сан байгуулах тухай
3. Орон нутгийн төсвийн болон Эрдэнэт сангийн 2018 оны шилжих үлдэгдлээс зарцуулах хөрөнгийн жагсаалт батлах тухай гэсэн 3 асуудлыг хэлэлцлээ. 
     Орхон аймгийн “Ногоон, тогтвортой хөгжлийн хэтийн зорилт”-ыг боловсруулахдаа НҮБ-ээс баталсан Даян дэлхийн тогтвортой хөгжлийн үзэл санаанд тулгуурлан Монгол Улсын Тогтвортой хөгжлийн Үзэл Баримтлал-2030, Монгол улсын Ногоон хөгжлийн бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөө 2030, Орхон аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг тулгуур баримт бичгүүдийг үндэслэл болгосон. Хангайн бүсийн тулгуур төв Орхон аймаг, Эрдэнэт хотын хувьд хүн амын төвлөрөл, суурьшилтаас үүдэлтэй тулгамдаж буй асуудлууд болох ажилгүйдэл, дэд бүтцийг сайжруулах өргөтгөх, нийгмийн суурь үйлчилгээг бүх нийтэд тэгш хүртээмжтэй хүргэх, агаар, хөрсний бохирдол зэргийг шийдвэрлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Иймд Орхон аймгийг иргэн бүрийн эрүүл, аюулгүй байдлыг хангаж, ээлтэй, хүртээмжтэй, бие даасан тогтвортой, ногоон хот болгон хөгжүүлэх бодлогын баримт бичгийг боловсруулж дэлхийн Тогтвортой хөгжлийн зорилго болон Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилго 2030 бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан хэрэгжүүлэх нь нэн чухал болоод байгаа хэмээн аймгийн Засаг даргын Хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан Орлогч С.Батжаргал илтгэлдээ дурьдсан юм.
Орхон аймаг, Эрдэнэт хотын Ногоон, тогтвортой хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг 
1.    НИЙГМИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ
2.    ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ
3.    БАЙГАЛЬ ОРЧНЫ ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ
4.    ЗАСАГЛАЛЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ хэмээн тодорхойлжээ.
Тогтвортой ногоон хөгжлийн бодлого батлах тухай асуудлыг Төлөөлөгчид хэлэлцэн асуулт асууж санал хэлснээр Орхон аймгийн ИТХ-ын Ээлжит XIII хуралдаанаар Орхон аймаг, Эрдэнэт хотын “Ногоон, тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2025” бодлогын баримт бичийг хэлэлцэн баталлаа. “Ногоон, тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2025” бодлогын хэрэгжилтийг дүгнэж, жил бүрийн IY улиралд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд  тайлагнахыг аймгийн Засаг даргад даалгасан юм.
      Мөн Өрхийн болон бичил бизнесийг дэмжих сан байгуулах тухай, Орон нутгийн төсвийн болон Эрдэнэт сангийн 2018 оны шилжих үлдэгдлээс зарцуулах хөрөнгийн жагсаалт батлах тухай асуудлуудыг аймгийн ИТХ-ын Ээлжит XIII хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордон
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ФАКС
+976 7035 2631
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 92280, Энэ жил 92280, Энэ сар 9431, Энэ долоо хоног 3099, Өнөөдөр 821