Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Алсын хараа: Нутгийн өөрийн удирдлагын тэргүүлэх байгууллага болох
Зураг
МЭДЭЭ Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2019.11.29
1272

Орхон аймгийн ИТХ-ын Ээлжит XV хуралдаан Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд боллоо
  Өнөөдөр Орхон аймгийн ИТХ-ын Ээлжит XV хуралдаан Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд боллоо. Ээлжит XV хуралдааныг нээж Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Их Хурлаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаар Эрдэнэт хот маань улсын зэрэглэлтэй хот болсон түүхэн цаг үед ээлжит хуралдаан болж байгааг тэмдэглэе. Улсын эдийн засгийн өсөлт 7 хувьд хүрч эдийн засаг сайжирч байгаа хэдий ч  2020 оны Улсын төсвийн тухай хуульд манай аймгаас тэгшитгэж төвлөрүүлэх орлогыг 16 тэрбумаас 29 тэрбум хүртэл өсгөн баталсан, аймгийн төсвийн хүндхэн нөхцөлд ирэх оныхоо төсвийг хэлэлцэн батлах гэж байна” хэмээн онцоллоо. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит XV хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг нийт Төлөөлөгчид батласанаар хуралдаан эхэлсэн. 
     Хуралдаанаар: 
1. Аймгийн 2019 оны төсвийн зарим зардлын нэршил өөрчлөх тухай
2. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн урьдчилсан гүйцэтгэл, 2020 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай
3. Аймгийн 2020 оны төсөв батлах тухай 
4. Аймгийн хэмжээнд газрын харилцааны талаар 2019 онд хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт, 2020 онд баримтлах чиглэл батлах тухай
5. Аймгийн ИТХ-ын байгууллагын 2019 онд хийсэн ажлын тайлан
6. Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтийн тухай гэсэн 6 асуудлыг хэлэлцлээ. 
 
 
 
 
 
            Аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн урьдчилсан гүйцэтгэл, 2020 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн тухай асуудлыг аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал хуралдаанд танилцуулсан. Орхон аймгийн нийгэм, эдийн засгийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд 155 төсөл арга хэмжээ төлөвлөснөөс 117 арга хэмжээ нь 100 хувь,  30 арга хэмжээ нь 70 хувь,  7 арга хэмжээ нь 40 хувийн гүйцэтгэлтэй гарч жилийн эцсийн байдлаар 90.8 хувийн биелэлттэй байгааг мэдээллээ. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид асуулт асууж, санал хэлсэнээр аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлыг аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан зохион байгуулж, хэрэгжилтийн явц байдлыг хагас, бүтэн жилээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнахыг аймгийн Засаг даргад даалган Ээлжит XV хуралдаанаар хэлэлцэн баталлаа. 
 
 
 
 
 
 
          Аймгийн 2019 оны төсвийн зарим зардлын нэршил өөрчлөх тухай асуудлыг аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Бямбацэцэг, аймгийн 2020 оны төсөв батлах тухай асуудлыг аймгийн Засаг дарга хуралдаанд танилцуулсан. Аймгийн 2020 оны төсвийн төслийн боловсруулалт, орлого нэмэгдүүлэх, зардал хэмнэх талаар гаргасан Аудитын газрын санал дүгнэлтийг Орхон аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх Аудитор Ц.Нармандах,  Аймгийн 2020 оны төсвийн төслийн боловсруулалтанд хийсэн аймгийн ИТХ-ын Төсөв санхүүгийн хөгжлийн хорооны санал, дүгнэлтийг аймгийн ИТХ-ын төсөв, санхүүгийн хөгжлийн хорооны дарга Б.Отгонбат нар танилцуулсан.  Аймгийн 2020 оны төсвийн орлого,  2020 онд орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх төсөв, аймгийн 2020 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч нарын зарцуулах төсөв, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, их засвар, төсөл хөтөлбөрийн зардал гэгчлэн аймгийн 2020 оны төсөв батлах тухай асуудлыг аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид хэлэлцээд аймгийн 2020 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зардлын хэмжээг 131.6 тэрбум төгрөгөөр баталлаа. Манай аймаг 2020 онд орон нутгийн төсвөөс 29.7 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр болсон байна. 
 
 
 
 
 
 
              Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтийн тухай асуудлыг аймгийн Засаг дарга Д.Батлут хуралдаанд танилцуулсан. Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг “хангалттай” хэмээн дүгнэлээ. Мөн аймгийн хэмжээнд газрын харилцааны талаар 2019 онд хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт, 2020 онд баримтлах чиглэлийн тухай асуудлыг Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид хэлэлцээд аж ахуйн зориулалтаар иргэн, аж ахуйн нэгжид шинээр эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй өмчлүүлэх газрын хэмжээ байршил зэргийг тус тус баталсан юм.  
 
 
 
 
 
 
 
 
 
 
Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордон
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ФАКС
+976 7035 2631
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 97220, Энэ жил 97220, Энэ сар 1393, Энэ долоо хоног 1191, Өнөөдөр 137