Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч С.Ганцогт өнөөдөр VII хорооллын төлөвлөлттэй холбоотойгоор холбогдох албаны хүмүүстэй уулзаж, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. VII хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтөд 2015 онд тодотгол хийж, 2016 оноос төсөл сонгон шалгаруулах болон дуудлага худалдаагаар газар олголт хийгджээ. Төлөвлөлтийн хугацаанд VII хороололд шинээр 2172 өрхийн 206.8 мянган м2 талбай бүхий 9-12 давхар орон сууц, 16710м2 талбай бүхий худалдаа ахуйн үйлчилгээ, 880м2 суурийн талбай бүхий ЖДҮ-ийн зориулалтын барилга, 960 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг баригдахаар төлөвлөсөн.
Өнөөдрийн байдлаар ашиглалтад орсон 9, баригдаж буй 7 компанийн орон сууцны барилгын ажил тус байршилд үргэлжилж байна.
Тус хороололд шинээр баригдаж буй барилгууд олон компанийн төсөл хэрэгжиж байгаатай холбоотойгоор загвар өөр, хороолол доторх зам стандарт бус, барилгын ажлын шороог зөөвөрлөөгүйн улмаас сургуулийн барилгын ажил удааширч байгаа зэрэг олон шалтгааны улмаас уг хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.
Албаныхан эхэнд газар авсан барилгын компанийн төлөөлөл инженерийн дэд бүтцийн барилгын холболтыг өгдөггүй, барилга болоод замын өндөржилтийг нарийн тооцоогүй, эхний барилгын компаниуд барилгын шороогоо зөөж газраа суллаагүй зэрэг олон бэрхшээлийн улмаас дараа дараагийн барилгын ажил өрнөхөд хүндрэлтэй байгааг хэлж байна.
Хэлэлцүүлгээс
Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга Б.Зоригтбаяр, Оюут багаас сонгогдсон төлөөлөгч Д.Мөнхболд нар оролцож, 1а, 2а хороололд мөн адил 7а хорооллын төлөвлөлт, гүйцэтгэл дээр тулгарч буй асуудал гарч буйг хэлж, мэдээллийг нээлттэй тавьж, хот төлөвлөлөө барьж ажиллахыг сануулсан юм.
Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!
Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!
ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ
Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат
Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!
ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER
Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat