Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны талаар бэлтгэсэн инфографикуудыг иргэд Та бүхэнд хүргэж байна. Энэ удаад Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны нэгдсэн тойм болон Улсын Их Хурлын Байнгын хороодын үйл ажиллагааны талаарх мэдээллийг толилуулж байна.
Монгол Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулган 2017 оны 10 дугаар сарын 02-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдрийг дуустал ажлын 93 өдөр үргэлжилсэн. Чуулганы нэгдсэн хуралдаан нийт 39 удаа, 166 цаг 32 минут,Байнгын хороодын хуралдаан 132 удаа, 133 цаг 53 минут, дэд хороодын хуралдаан 5 удаа, 5 цаг 59 минут тус тус хуралдсан байна.
Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд бие даасан 18 хууль, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай95 хууль, хууль хүчингүй болсонд тооцох тухай 5 хууль, гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай 7 хууль, Улсын Их Хурлын 54 тогтоолыг тус тус баталжээ.
Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан 2, Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан 7, нийт 9 ажлын хэсэг ажиллав. Эдгээр ажлын хэсэгт давхардсан тоогоор Улсын Их Хурлын 70 гишүүн оролцож ажилласан байна.
Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын даргад хандан Улсын Их Хурлын 25 гишүүн 93 асуудлаар 18 удаагийн асуулга, 2 асуулт тус тус тавьсан бөгөөдУлсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 15 гишүүний нийт 8 асуулгын хариуг сонсож, давхардсан тоогоор Улсын Их Хурлын 86 гишүүн 228 асуулт асууж, хариулт авч, санал хэлсэн байна.
Харин Улсын Их Хурлын Байнгын хороод 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 132 удаа хуралдаж, 284 хууль, тогтоолын төсөл /давхардсан тоогоор/-ийг хэлэлцэж, Байнгын хорооны 147 санал, дүгнэлт, танилцуулга бэлтгэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлжээ.
Иргэний 300 өргөдөл, гомдол хүлээн авснаас 233 өргөдөл, гомдолд хариу өгч шийдвэрлэсэн ба албан байгууллага, аж ахуйн нэгжээс 511 албан бичиг ирүүлснээс 417 албан бичигт хууль тогтоомжид заасан журмын дагуу хянаж, хариу өгсөн байна.
Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!
Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!
ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ
Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат
Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!
ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER
Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat