Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн VII хуралдаан хуралдлаа. Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Эрдэнэтчүүд эрдэнэтчүүддээ хайртай” дэд хөтөлбөрийн 2017 оны хэрэгжилтийн тайлан, “Багш” дэд хөтөлбөрийн 2017 оны хэрэгжилтийн тайлан, “Эмч” дэд хөтөлбөрийн 2017 оны хэрэгжилтийн тайлан, “Ач санах” дэд хөтөлбөрийн 2017 оны хэрэгжилтийн тайлан, “Чөлөөт цагийн талбай” дэд хөтөлбөрийн 2017 оны хэрэгжилтийн тайлан, “Эрдэнэт хотын хүндэт иргэн” шагналын журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Шагналд тодорхойлох тухай, Хөрөнгө оруулалтын ажлын нэр өөрчлөх тухай, Зөвшөөрөл олгох, хугацаа сунгах тухай, Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сүм, хийдүүдэд хяналт, шалгалт хийсэн талаар танилцуулга, Зөвлөмж танилцуулах тухай гэсэн 11 асуудал хэлэлцлээ.
Өрхийн хөдөлмөрийн насны, хөдөлмөр эрхлэх чадвартай иргэнийг тодорхойлж, тэдгээр өрх, өрхийн гишүүдийн эрэлт, хэрэгцээ, санаачилга, боломжинд тулгуурлан “Хөдөлмөрт бэлтгэх, ажилд зуучлах, мэргэжлийн ур чадвар олгох, ажлын байр бий болгоход нь дэмжлэг үзүүлэх” зэрэг үйлчилгээг багцлан хүргэх замаар сонгогдсон өрх, иргэнийг ажилтай орлоготой болгож, амьжиргааны түвшинг тасралтгүй дээшлүүлэх зорилго бүхий “Эрдэнэтчүүд эрдэнэтчүүддээ хайртай” дэд хөтөлбөрийн талаар 2017 онд 4 үйл ажиллагааны хүрээнд 32 арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна.
Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний дагуу “Эмч” дэд хөтөлбөр, “Багш” дэд хөтөлбөр болон “Ач санах”, “Чөлөөт цагийн талбай” дэд хөтөлбөрүүдийн явц байдал, 2017 оны хэрэгжилтийн тайланг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Бумансор танилцуулсан. Холбогдох асуудлуудаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид “Чөлөөт цагийн талбай” дэд хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлын явц, чанар гүйцэтгэлд анхаарч, хүүхдийн тоглоомын талбай болон бусад хийгдэж буй зүйлд нэгдсэн зураг төсөвтэй, хариуцах эзэнтэй байх талаар холбогдох хүмүүсээс асуулт асууж санал хэлсэн юм.
Мөн “Эрдэнэт хотын хүндэт иргэн” шагналын журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Шагналд тодорхойлох тухай, Зөвшөөрөл олгох, хугацаа сунгах тухай асуудлуудыг хэлэлцэн баталлаа.
Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!
Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!
ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ
Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат
Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!
ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER
Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat