Аймгийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын хүрээнд “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг олон талт хамтын ажиллагаа” уулзалт хэлэлцүүлэгийг аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, БСУГ, Эрүүл мэндийн газар хамтран зохион явууллаа.
Тус уулзалт хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын ГХУСАЗЗ-ийн нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, аймгийн ГБХЗХГ-ын ахлах мэргэжилтэн Л.Отгонцэцэг болон бусад холбогдох мэргэжилтнүүд илтгэл танилцууллаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2017 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн ба өнгөрөгч онд улсын хэмжээнд 871 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүнээс 57,7 хувь нь Улаанбаатар хотод, 42,3 хувь нь орон нутагт үйлддэгдсэн ба 86,8 хувь нь гэртээ, 13,2 хувь нь бусад газарт үйлдэгджээ.
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 12.2.4 буюу хамтарсан багийн үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, туслалцаа дэмжлэг үзүүлэх, хяналт тавин чиглэл өгөх үүрэгтэйгээр ажиллаж байна. Тус зохицуулах зөвлөл нь аймгийн Цагдаагийн газартай хамтран иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, орон сууц, гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэргийг бууруулах зорилгоор “Камержуулалт” болзолт уралдааныг зарлан 2017 оны 12 дугаар сарын 25-нд дүгнэсэн ба 39 камер шинээр суурьлагдсан үр дүн гарсан.
Мөн сургуулийн орчинд хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд ач холбогдол бүхий “Сургуулийн цагдаа” эргүүлийн арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх талаар аймгийн Засаг даргад чиглэл өгч төсвийн тодотголд тусгуулан тус ажлыг зохион байгуулах боломж бүрдэн ажиллаж байна.
Цаашид гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлэн, орон нутгийн хэмжээнд энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зэрэгт анхаарч ажиллах шаардлагатай байгаа талаар уулзалт хэлэлцүүлэгийн үеэр яригдсан юм.
Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!
Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!
ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ
Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат
Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!
ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER
Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat