Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Алсын хараа: Нутгийн өөрийн удирдлагын тэргүүлэх байгууллага болох
Зураг
МЭДЭЭ Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2018.04.12
1104

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн VI хуралдаан хуралдлаа

   Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 06 дугаар хуралдаан хуралдлаа. Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явц байдлын тухай, Өрхийн тариалалтыг дэмжих дэд хөтөлбөрийн 2017 оны тайлан, Аймгийн “Халдварт бус өвчинтэй тэмцэх” дэд хөтөлбөр, Санал хэлэлцүүлэх тухай, “Журамд өөрчлөлт оруулах тухай” ГХУСАЗЗ-ийн чиглэл танилцуулах, Д.Даваадорж төлөөлөгчийн тойрогт нөхөн сонгууль зарлах тухай, Шагналд тодорхойлох тухай, Зөвлөлийн бүрэлдэхүүн шинэчлэн батлах тухай гэсэн 8 асуудлуудыг хэлэлцлээ.  

  Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явц байдлын тухай асуудлыг аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Ц.Баяржаргал таницуулсан. Тэргүүлэгчдээс уг дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар асуулт асууж санал хэлсэн. Хүнсний ногоо, мах, сүүний аюулгүй байдлыг ханган ажиллах, мөн аймгийн хэмжээний бүх сургууль, цэцэрлэгийг үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махаар хангах шаардлагатай байгаа талаар Тэргүүлэгч Д.Батбилэг санал хэлсэн. Уг хөтөлбөрийн хүрээнд шилмэл малын үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар төлөвлөсөн ч шүлхий өвчин гарсантай холбогдуулан уг ажил биелэгдээгүй байна. Мөн хөтөлбөрийн хүрээнд худалдаа болон үйлдвэр үйлчилгээнд хэрэглэгдэж байгаа хуванцар саванд хяналт шинжилгээ хийх ажил энэ онд хийгдэх аж.   

Өрхийн тариалалтыг дэмжих дэд хөтөлбөрийн 2017 оны тайланг хэлэлцэх үеэр 2017 онд 2 сумын 1000 өрхөд өрхийн тариалалтыг дэмжих чиглэлээр заавар зөвлөмж өгөх, сургалт явуулах зэрэг олон арга хэмжээ явуулсаны үр дүнд иргэд өөрсдийн хэрэгцээнд төмс, хүнсний ногоо тариалах нь нэмэгдсэн хэмээн Тэргүүлэгчийн асуултанд аймгийн ХХААГ-ын дарга Ж.Бат-Өлзий хариулсан. Төмс, хүнсний ногооноос гадна, жимс жимсгэнийг ургуулах, боловсруулах ажлыг цаашид хөтөлбөрийн биелэлтэндээ тусган анхаарах, мөн техникийн болон үрийн шинэчлэлийг сайжруулах, өрхүүдэд өгсөн үрээ авах, орон нутгийн онцлогтоо тохируулан бодлого баримтлах зэрэг тодорхой саналуудыг хэлж Тэргүүлэгчдээс холбогдох хүмүүст үүрэг болгосон. 

Мөн аймгийн “Халдварт бус өвчинтэй тэмцэх” дэд хөтөлбөр батлагдлаа. Уг дэд хөтөлбөр хэрэгжсэнээр аймгийн хүн амын дунд халдварт бус өвчний шалтгаан, эдийн засгийн сөрөг нөлөөллийг иргэн, гэр бүл, хамт олон, ААН байгууллага, салбар дундын оролцоотойгоор бууруулснаар өвчлөлийн тархалтыг эрт хязгаарлаж, хүн амын амьдралын чанар сайжирч, эрүүл аж төрөх хандлага төлөвшинө. Хүн амын дунд зонхилон тохиолдож байгаа өндөр өртгөөр эмчлэгддэг хорт хавдар, цус харвалт, зүрхний шигдээс, чихрийн шижин зэрэг ХБӨ-ийг эрт илрүүлэн, эмчлэх нөхцөл бүрдсэнээр ХБӨ-ий шалтгаан, нас баралт, өвчлөлийн тоо буурах зэрэг үр дүн гарах аж. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс гарсан саналыг хөтөлбөртөө тусгаж, төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион  байгуулж, биелэлтийн явцыг жил бүрийн 01 дүгээр сард багтаан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулж байхыг үүрэг болголоо. 

“Журамд өөрчлөлт оруулах тухай” ГХУСАЗЗ-ийн чиглэл танилцуулах тухай асуудлыг хэлэлцэн аймгийн ИТХ-ын хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болсон ба Шагналд тодорхойлох тухай, Зөвлөлийн бүрэлдэхүүн шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. 

 

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордон
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ФАКС
+976 7035 2631
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 92089, Энэ жил 92089, Энэ сар 9240, Энэ долоо хоног 2908, Өнөөдөр 630