Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Алсын хараа: Нутгийн өөрийн удирдлагын тэргүүлэх байгууллага болох
Зураг
МЭДЭЭ Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2018.06.06
795

Аймгийн ИТХ-ын Ээлжит XI хуралдаан боллоо

 Аймгийн ИТХ-ын Ээлжит XI хуралдаан өнөөдөр Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд боллоо. Ээлжит XI хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва нээж, хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг нийт Төлөөлөгчид батласанаар хуралдаан эхэлсэн.  

      Хуралдаанаар: 
 1.Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын санхүүгийн Аудитын нэгдсэн дүнгийн тухай  
 2. Аймгийн 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай  
 3. Төсөл хөтөлбөр, арга хэмжээний нэр өөрчлөх тухай  
 4. Малчин баг байгуулах тухай
 5. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай 
 6. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцлээ. 
 

Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын санхүүгийн Аудитын нэгдсэн дүнгийн тухай болон Аймгийн 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай асуудлуудыг аймгийн Аудитын газрын дарга Ц.Нармандах, АЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Бямбацэцэг нар хурлын хуралдаанд танилцуулсан. 2017 онд аймгийн төсвийн орлого /103,6 хувь/ давж биелэсэн, Шилэн дансны хөтлөлт 96,9 хувийн эерэг үзүүлэлтүүд байгаа ч Францын хөнгөлөлттэй зээл, цэвэрлэх байгууламж, усны төлбөр болоод төсвийн орлогыг 500 гаруй сая төгрөгөөр нэмэгдүүлэх боломж байгаа зэрэг хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулах аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид асуулт асууж санал хэлсэн.  Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын санхүүгийн Аудитын нэгдсэн дүнгийн тухай, Аймгийн 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай асуудлуудыг аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.    

 
 
   Малчин баг байгуулах асуудлыг аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал хурлын хуралдаанд танилцуулсан. Малчин иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, өвөлжөө хаваржаа, бэлчээрийн асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ баг нь өөрийн нутаг дэвсгэртэй байх хуультай ба өөрийн нутаг дэвсгэрийг зааж оруулж ирж байгаа нь саашаалтай байна. Цаашид суурьшлын бүсийг бий болгохоор ажиллаж байгаа юм байна. Мөн бусад багийн мал бүхий иргэдээ суурьшлын бүсийг бий болохоор авах хэрэгтэй хэмээн аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдөөс санал хэлж дээрхи асуудлыг хэлэлцэн баталлаа. 
 
 
   Мөн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид нь 11 хүний бүрэлдэхүүнтэй байдаг ба аймгийн ИТХ дахь Ардчилсан нам нь бүлэггүй болсонтой холбогдуулан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч И.Баасанжавыг чөлөөлж, Төлөөлөгч Б.Мөнхдалайг нийт Төлөөлөгчдийн саналаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчээр сонгон баталлаа.
 
 
 
 
 
 
 
 
  
Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордон
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ФАКС
+976 7035 2631
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 92196, Энэ жил 92196, Энэ сар 9347, Энэ долоо хоног 3015, Өнөөдөр 737