Орхон аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаанд Цагаан тоосны дэгдэлт сөрөг нөлөөллийг бууруулах хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцлээ. Хөтөлбөрийн хүрээнд 18 ажил арга хэмжээг хэрэгжүүлж дундаж биелэлт 92.3 хувьтай. Үнэлэх боломжгүй 3 арга хэмжээ байна. Төрийн хэмнэлтийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу тендер шалгаруулалт болон цахим дэлгүүрээс худалдан авалт хийж байгаатай холбоотойгоор Жаргалант сумын иргэдийн тариалсан хүнсний ногооны борлуулалтад дэмжлэг үзүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх боломжгүй болжээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон “Эрдэнэс Монгол” нэгдлээс ирүүлсэн чиглэлийн дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2025 оны төлөвлөгөөт ажлуудыг дараа он руу шилжүүлэн гүйцэтгэх үүрэг авч шинэ Хархорум хотын төлөвлөлтөд тусгагдсан ногоон байгууламж, ойн зурвас байгуулахад 122428 ширхэг мод тарьснаар Хангал голын дагуу бургасан плантаци үүсгэх болон Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн хэсэгт ойн зурвас, төгөл байгуулах ажлыг үнэлэх боломжгүй гарчээ.
2025 онд Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн цагаан тоосны нөлөөллийн бүсийн 500 иргэнийг эрүүл мэндийн хяналтын үзлэгт хамруулжээ. Мөн цагаан тоосны нөлөөллийн бүсийн иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, эрүүл мэндээ хамгаалах мэдлэг, дадлыг төлөвшүүлэх зорилгоор нөлөөллийн 9 удаагийн арга хэмжээг зохион байгуулж, 1510 иргэн эрүүл мэндийн сургалтад хамрагдсан байна.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Австрали улсын “ATC Willams Pty Ltd” компанитай 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Баяжуулах үйлдвэрийн шинэ хаягдал хураах сангийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах” ажил гүйцэтгэх гэрээ байгуулан төслийн талбайд судалгаа, өрөмдлөг, туршилт, шинжилгээний ажил хийж гүйцэтгэж байгаа юм. Мөн шинэ хаягдлын сан барьж байгуулах талбайн түүх, археологийн дурсгалуудыг соёлын өв хариуцсан холбогдох байгууллагуудтай хамтран авран хамгаалах, шилжүүлэх, хадгалах, талбайг чөлөөлөх ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.
Шинэ хаягдлын сангийн ТЭЗҮ-ийг 2026 оны эхний хагас жилд дуусгахаар барилгын ажлыг 2027 онд эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Ингэснээр 2029 оны сүүлийн хагас гэхэд ашиглалтад орох урьдчилсан тооцоололтой байгаа талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон хэллээ. Мөн шинэ хаягдлын санд хаягдал өтгөрүүлэх технологи ашигласнаар тоос босох магадлал 2 хувь болж буурах, мөн суурьшлын бүсээс хол учир Орхон аймгийн хэмжээнд цагаан тоосны дэгдэлт байхгүй болох ач холбогдолтой юм.
Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд хуурайшилттай талбайг багасгах зорилгоор хаягдал булингаар болон усаар норгох, Magnofloc-336, “Pitrosoil” полимер болон кальцийн хлорид (CaCl2) урвалжийг тусгай зориулалтын техникээр цацах, намираа хойлоогоор усалгаа хийх зэргээр цагаан тоосны дэгдэлтийг бууруулан ажиллаж байгаа юм.
Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!
Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх, ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе!
ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ, ХӨГЖЛИЙН ИЛГЭЭЛТ 50
Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат
Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!
ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER
Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat