Орхон аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар хүн ам хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт Жендерийн талаар баримтлах бодлогыг 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний тайланг хэлэлцлээ. 2025 онд 15 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж, биелэлт 93.3-тай байна. Өнгөрсөн онд хийгдсэн ажлаас товч дурдвал,
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2025 онд батлагдсан Хүн амын бүлэг, нийгмийн салбарын хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах хүрээнд аймгийн хүн амын дунд эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, эрэгтэйчүүд бие бялдрын хувьд эрүүл, илүүдэл жингүй байхад чиглэсэн зургаан удаагийн нийтийг хамарсан сургалт, арга хэмжээг зохион байгуулж, 37 аж ахуйн нэгж, байгууллагын 8530 иргэнийг хамруулжээ.
Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяныг аймгийн хэмжээнд өрнүүлж технологид суурилсан хүчирхийллийн эсрэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, цахим хичээл, сургалт, жендерийн мэдлэг ойлголт, шалгах тест зэрэгт давхардсан тоогоор 650 гаруй иргэд хамрагдаж, цахим хичээлийг 2 үе шаттай бэлтгэн ерөнхий боловсролын 28 сургуулийн ахлах ангийн 3000 хүүхдэд зааж, мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэн нөлөөллийн ажлыг зохион байгуулжээ.
“Өсвөрийн сэтгүүлч” бүлгэмийн сурагчид “Технологи ашиглан үйлдэгдэж буй хүчирхийлэл”-ийн талаар хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдээс сонирхолтой ярилцлага авч, подкаст хийж, сургуулийнхаа цахим орчинд түгээсэн. “Бидний нөхөрлөл зөв зүйлээр холбогддог”, “Чиний профайл чиний өмч” үзүүлэнг анги танхим, мэдээллийн самбар, хүүхэд хөгжлийн өрөө, сургалтын өрөө, охидын булан, өлгүүр, жижүүрийн хэсгүүдэд байршуулж олон нийтэд түгээсэн.
Мөн Боловсролын газар, Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газартай хамтран багш, ажилчдадаа “Жендерийн ялгаатай байдал, эрэгтэй эмэгтэй суралцагчийн бие махбод нийгэмшлийн ялгаа” сэдвээр сургалтыг зохион байгуулж нийт 50 сургууль цэцэрлэгийн 100 гаруй удирдах албан хаагчдыг хамруулж, боловсролын салбарын багш ажилчдын соёл, тэгш байдлын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхийг зорьсон юм.
Өсвөр насны хүүхдүүд, эмэгтэйчүүдэд зориулсан сургалт нөлөөллийн ажлыг зохион байгуулснаас гадна эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтыг ойртуулах зорилтын хүрээнд Цэргийн жинхэнэ албанд татагдаж буй залуучуудын эрүүл мэндийн үзлэг, оношилгоо эмчилгээ; БОЭТ-ийн эрэгтэйчүүдийн кабинетаар үйлчлүүлэх иргэдийн тоог нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах идэвхийг сайжруулах зэрэг ажил арга хэмжээг хэрэгжүүлжээ.
Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн гишүүдээс төлөвлөгөөний тайлагналтыг анхаарах, жендерийн асуудал гэхээр эмэгтэйчүүдийн асуудал юм шиг ойлгогддог буруу ойлголтыг залруулах, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн хүйсийн тэгш эрхийн ойлголтыг сайжруулах, сургалт зохион байгуулах, дунд хугацааны бодлогын баримт бичигт жендерийн тэгш байдлыг хангаж, мэдрэмжтэй төлөвлөлт хийх зэрэг саналуудыг илэрхийллээ.
Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!
Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх, ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе!
ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ, ХӨГЖЛИЙН ИЛГЭЭЛТ 50
Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат
Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!
ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER
Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat