Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Орон нутгийн хөгжлийн бодлогыг зүй зохистой тодорхойлж, иргэн төвтэй төлөөллийн байгууллага болно.
Зураг
МЭДЭЭ Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2026.09.22
84

Эрдэнэт хотод “НОГООН, ХҮРТЭЭМЖТЭЙ ХОТУУД” төсөл хэрэгжинэ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Лионел Лорон тэргүүтэй албаны төлөөлөл Орхон аймагт ажиллаж байна. Өнөөдөр дээрх бүрэлдэхүүн Орхон аймгийн ИТХ-ын даргын Зөвлөх Ш.Ганбат, Хөгжлийн хороодын дарга Б.Мөнхзаяа, Д.Ганболд, төлөөлөгч Б.Баасансүрэн нартай уулзлаа. 

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр нь Даян дэлхийн байгаль орчны сангийн “Тогтвортой хотуудын нэгдсэн хөтөлбөр”-ийн санхүүжилтээр хэрэгжих “Ногоон, хүртээмжтэй хотууд” төслийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлж байгаа юм. Уг төсөл Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод 2026-2032 онд хэрэгжих бөгөөд орон нутгийн хөгжлийн бодлого, шийдвэрийг хэлэлцэн баталдаг төлөөллийн байгууллагын хувьд иргэдийн өдөр тутмын амьдралд тулгамдаж буй асуудлыг бодитой тодорхойлж, төсөлд тусгах нь чухал гэдгийг онцоллоо.

Хороодын дарга нараас хотын хэмжээнд тулгамдаж буй ногоон байгууламж,  хотын тохижилт, хог хаягдлын менежмент, орчны бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй шийдэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настанд ээлтэй орчин бүрдүүлэх, мөн шинээр ашиглалтад орох сургууль, цэцэрлэгийн орчны тохижилт ногоон байгууламжийн асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатайг онцолж байна.  

Төслийг хэрэгжүүлэгч нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам бөгөөд НҮБХХ нь дэмжлэг үзүүлнэ. НҮБХХ-нь санхүүжүүлэгч байгууллага биш учраас төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг босгоход хамтран ажиллах, тойрог эдийн засаг буюу хог хаягдлыг дахин боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулах, хүртээмжтэй хот болох  зэрэг олон чиглэлээр Орхон аймгийн ИТХ-ын байгууллагатай хамтран ажиллах шаардлагатайг онцолж байна.  

Тус төслийн гол зорилго нь хотын хөгжлийг байгаль орчинд ээлтэй, ногоон, хүртээмжтэй байдлаар төлөвлөж, иргэдийн амьдрах орчин, нийтийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэж байгаа юм. Төслийн тэргүүлэх чиглэлд 

  • хотын нэгдсэн төлөвлөлт, засаглал, орон нутгийн санхүүжилт;
  • хотын ус хангамж, хаягдал ус дахин ашиглах, ус, үерийн эрсдэлийн нэгдсэн менежмент, экосистем, газрын нөхөн сэргээлт, хүнсний тогтолцоо; 
  • хог хаягдлын менежмент, тойрог эдийн засаг; 
  • ногоон санхүүжилтийн асуудлыг тусгахаар төлөвлөөд байгаа юм. 
Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх,  ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  цахим хуудсаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! 

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ, ХӨГЖЛИЙН ИЛГЭЭЛТ 50

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Нутгийн удирдлагын ордон, Эрх чөлөөний өргөн чөлөө-3, Уртбулаг баг, Баян-Өндөр сум, Орхон аймаг, 61033
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 1260377, Өмнөх жил 604485, Энэ жил 546847, Энэ сар 28839, Энэ долоо хоног 4515, Өнөөдөр 256