Аймгийн ИТХ-ын Ээлжит VI хуралдаан 3-р сарын 31-ний баасан гаригт болно. Энэ удаагийн хуралдаанаар нийгмийн хоёр том чухал салбар болох боловсрол, эрүүл мэндийн салбарын ирэх 4 жил баримтлах бодлого болон "Багш", "Эмч" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцэнэ. Дээрх хөтөлбөрийн хүрээнд аймгийн ИТХ-ын дарга болон Тэргүүлэгчид аймгийн БСУГ, БОЭТ-ийн удирдлагуудтай уулзаж, тэдний үйл ажиллагаатай танилцан зарим нэн шаардлагатай асуудлуудын талаар ярилцлаа. Тухайлбал, БСУГ-ын хувьд гэр хорооллын хэд хэдэн сургуулийн барилга муудсан мөн Жаргалант сумын сургуулийн дотуур байр болон цэцэрлэгийн сан техникийн асуудал яригдсан юм. БОЭТ-ын хувьд гистлогийн шинжилгээ хийдэг лабораторийн тоног төхөөрөмж байхгүй учир хорт хавдрын шинжилгээний хариу удаан гардаг, хугацаа алддаг зэрэг хүндрэлүүд байдаг талаар ярьж байлаа.
Өнгөрсөн долоо хоногт аймгийн ИТХ-ын дарга Тэргүүлэгчид "Багш", "Эмч" дэд хөтөлбөртэй холбоотойгоор боловсрол, эрүүл мэндийн салбарынхантай уулзаж тэдний саналыг тусгасан. Тэгвэл энэ удаад тухайн байгууллагуудад газар дээр нь ажиллаж, хөтөлбөрт оролгүйгээр орхигдсон зүйл байгаа эсэх, мөн тухайн салбарын хувьд нэн шаардлагатай тулгамдсан асуудлуудыг эрэмбэлж бодлогод тусгахаар болсон юм.
Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва “Аливаа хөтөлбөрт зүгээр лоозон малгай өмсгөөд өнгөрөх биш хамгийн гол нь асуудлаа эрэмбэлээд түрүүлж хийх ёстой ажил маань юу байна гэдэгт анхаарлаа хандуулах явдал юм. Өнөөдрийн хувьд БОЭТ 1,4 тэрбум төгрөгийн эмийн зардалтай. Орхон аймаг 100 гаруй мянган хүн амтай, үүнээс гадна бүсийн оношилгоо эмчилгээний төв гэдэг утгаараа эргэн тойрны сумдын иргэдэд үйлчлэх ёстой гээд үзвэл энэ мөнгө бүү хэл эдийн засгийнхаа үндэслэлээр 4 тэрбум ч хүрэлцэхгүй. Үүнийг л зохицуулах нь эдгээр дэд хөтөлбөрүүдийн ач холбогдол юм” гэв.
Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!
Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!
ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ
Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат
Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!
ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER
Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat