Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Алсын хараа: Нутгийн өөрийн удирдлагын тэргүүлэх байгууллага болох
Зураг
МЭДЭЭ Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2017.03.10
872

Аймгийн ИТХ-ын ээлжит VI хуралдааны тов гарлаа

      Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 4 дүгээр хуралдаан 3 дугаар сарын 09-нд боллоо. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэв.
1.  Аймгийн ИТХ-ын ээлжит VI хуралдаан зарлах тухай
Аймгийн ИТХ-ын ээлжит VI хуралдааныг 3 дугаар сарын 31-ны өдрийн 09 цагт хийх товыг Тэргүүлэгчид санал нэгтэйгээр баталлаа.
2. Эрдэнэт хотын усны алдагдлыг бууруулах талаар авах арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт
    Дээрх асуудлыг Хотын захирагчийн албаны дулааны инженер, мэргэжилтэн П.Болор танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор ХЗА-ны дарга М.Түмэнжаргал, “Эрдэнэт ус” ТӨХК-ийн инженер Ч.Мягмарсүрэн нар оролцлоо.
    Аймгийн Засаг Даргын 2015 оны 12-р сарын 02-ны өдрийн А/326 дугаартай захирамжаар  ажлын хэсэг томилогдон усны алдагдал бууруулах ажлын төлөвлөгөөг боловсруулжээ. Нийт 20 нэр төрлийн ажил тусгагдсан. Үүнээс 9 ажил 90-100% хэрэгжилттэй, 4 ажил 30-45% хэрэгжиж буй, хэрэгжээгүй 7 ажил байгаа бөгөөд биелэлтийн явц 55% хувьтай байна. Усны алдагдлын гол эх үүсвэр нь усны даралт байдаг. Үүнийг Эрдэнэт үйлдвэр хийх ёстой огт хийгээгүй. Хотын төвийн бохир усны системд тоолуур суурилуулах асуудал байгаа. 35,0м3 усны 20,0м3 ус нь алдагдал болж байсан. Одоо 10,0м3 усны 5,0м3 ус нь алдагдал болж байгаа юм байна.
    Тэргүүлэгчид төлөвлөгөөний биелэлтэнд Хангалтгүй гэсэн үнэлгээ өглөө.
3. Төлбөрийн хэмжээ тогтоох тухай
   Орон нутгийн өмчийн газрын дарга Л.Оюунгэрэл танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор Байгаль орчны газрын дарга С.Жаргалсайхан, "Хөх Монгол цогцолбор"-ын захирал Д.Батбилэг, бусад мэргэжилтнүүд оролцов.
   “Хөх Монгол” цогцолборын 2017-2019 онд олох орлогын тооцоо болон жил тутмын зардлыг танилцууллаа. Тэргүүлэгчид асуудлыг хэлэлцэж тооцоо судалгаа маш хангалтгүй байгаа тул сайжруулаад асуудлыг дахин оруулах тухайд санал нэгдлээ.
4. 2016 оны ой хээрийн түймрээс сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, 2017 онд хийх ажлын төлөвлөгөө батлах тухай
    ОБГ-ын дарга Г.Ганбаатар 2016 онд зохион байгуулсан ажлын тайланг танилцууллаа. Өнгөрсөн жил гэлтгүй ойрын 5-6 жил ой хээрийн түймэр гараагүй юм байна. Энд урьдчилан сэргийлэлт сайн байна гэж Тэргүүлэгчид дүгнэлээ. 2017 онд хийх ажлын төлөвлөгөөг дэмжиж, ОБГ-т хэрэгцээтэй байгаа зураг авалтын нисдэг төхөөрөмж-дроны асуудлыг Засаг даргад танилцуулахаар боллоо. Төлөвлөгөөний биелэлтийг хангалттай гэж үнэлэн Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар тогтоолыг батлав.
5. Эрдэнэт ШУТП-ын төлөөлөн удирдах зөвлөлд өөрчлөлт оруулах, төсөв төлөвлөгөө батлах тухай
   Асуудлыг ШУТП-ын захирал Г.Энхбаяр танилцуулав. ТУЗ-ын даргыг аймгийн Засаг дарга байх ба төсөв төлөвлөгөөг төслийн дагуу дэмжиж Тэргүүлэгчид 100 хувийн саналаар дэмжин тогтоол гаргахаар боллоо.
6. Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлд өөрчлөлт оруулах тухай
   Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК-ийн захирал Д.Бүүвэйбаатар танилцуулав. Тэргүүлэгчид ТУЗ-ын бүрэлдэхүүнээс Б.Мөнхдалай төлөөлөгчийг ижил төстэй байгууллагын дарга гэдэг шалтгаанаар хасч бүрэлдэхүүнийг батлах тогтоол гаргалаа.
7. Нэрэмжит аяны II сарын ажлын товч тайлан, III сарын ажлын тухай
   Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Батбаяр АИТХ-ын нэрэмжит 2 дугаар сарын аяны тайлан, 3 дугаар сарын аяны төлөвлөгөөг танилцууллаа. Тэргүүлэгчид аяны товч тайлан, төлөвлөгөөг хэлэлцээд Хангалттай гэж дүгнээд 100 хувийн саналаар тогтоолыг батлав.
8. Ойгоос бэлтгэх модны хэмжээ тогтоох тухай
   Асуудлыг Байгаль орчны газрын дарга С.Жаргалсайхан танилцуулав. Асуулт, санал хэлэлцсэний дараа Тэргүүлэгчдийн нэгдсэн саналаар дэмжигдэж тогтоолыг батлав.
9.  Иргэний зөвлөлийн зарим гишүүнийг томилж, чөлөөлөх тухай
   Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг асуудлыг танилцууллаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Ажлын албаны Хуулийн зөвлөх хариуцсан ажилтан П.Одгэрэл оролцов.
   Иргэний зөвлөлийн гишүүнээр ажиллах хуулийн  хугацаа нь дууссан А. Б.Батжаргал, Т.Батзоригт нарыг чөлөөлж, Х.Бат-Эрдэнэ, Э.Мөнхжаргал, Б.Цэцгээ нарыг Иргэний зөвлөлийн гишүүнээр 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс  3 жилийн хугацаагаар томилох тогтоол гаргалаа.
10. Шагнах тухай
   Шагналын журмын дагуу материалаа бүрдүүлсэн нэр бүхий 8 хүнийг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнуулахыг Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг дэмжиж тогтоолыг баталлаа.


Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордон
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ФАКС
+976 7035 2631
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 92289, Энэ жил 92289, Энэ сар 9440, Энэ долоо хоног 3108, Өнөөдөр 830