Орхон аймгийн ИТХ, ЗДТГ-аас хамтран Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 39.1.9 дэх хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор “Иргэдийн оролцоо-Төлөөлөгчийн манлайлал-Төрийн үйлчилгээ” нэгдсэн өдөрлөгийг Баян-Өндөр сумын спорт зааланд зохион байгууллаа.
Өдөрлөгт аймгийн ИТХ-д Зэст, Оюут, Уурхайчин, Хүрэнбулаг, Уртбулаг, Согоот, Говил, Баянцагаан, Бүрэнбүст багаас сонгогдсон Төлөөлөгчид оролцож иргэдэд ажлаа тайлагнаж, сонгогчдын өргөдөл гомдол, санал хүсэлтийг хүлээн авч, хурлаас баталсан захиргааны хэм хэмжээний акт болон аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх бодлогын баримт бичгүүдийг танилцууллаа. Мөн тус өдөрлөгт аймгийн ЗДТГ, Баян-Өндөр сумын ЗДТГ, БШУГ, БОАЖГ, ГБХЗХГ, ГХБХБГ, ХХААГ, ХХҮГ, ОБГ, Цагдаагийн газар, ЭМГ, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, , Улсын бүртгэлийн хэлтэс, "Эрдэнэт-Ус ДТС" ОНӨХК, "ЭБЦТС" ТӨХК, "ЭДЦС" ТӨХК, СӨХ-ны салбар зөвлөл зэрэг 34 байгууллага оролцлоо.
Тус өдөрлөг 2022.11.25-нд Залуучуудын ордонд болох бөгөөд Шанд, Наран, Цагаанчулуут, Булаг, Рашаант, Эрдэнэ, Баянбулаг, Их залуу, Даваат, Уртын гол, Яргуйт, Дэнж, Малчин багийн иргэд оролцох боломжтой.
Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!
Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!
ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ
Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат
Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!
ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER
Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat